Туркийн Адыяман хотод нурангин дор 212 цаг байсан ахмад настныг аварчээ
Туркэд газар хөдөлснөөс хойш ес дэх өдөр нь өнөөдөр тохиож байна. Олон өдөр өнгөрсний дараа амьд мэнд үлдсэн хүмүүсийг олох магадлал туйлын бага байсан ч аврагчид эрэн хайх, аврах ажлаа үргэлжлүүлж, газар хөдөлснөөс хойш 200 гаруй цагийн дараа амьд хүмүүсийг олж аварсан талаар Туркийн Анадолу агентлаг мэдээлжээ.