Хятадын судлаачид нисдэг мөн усан доогуур шумбах чадвартай дроны анхдагч загварыг бүтээсэн бөгөөд ингэснээр энэ дроныг олон талаар ашиглах боломжтой аж. Энэ талаар Хятадын Синхуа агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Тунжи их сургуулийн дэргэдэх Шанхайн Оюун ухаант автономит системийн эрдэм шинжилгээний хүрээлэн болон Сянганы их сургуулийн эрдэмтэд хамтран ТJ-Flying Fish дроныг бүтээжээ. Дроны жин 1,63 кг, 380мм дугуйтай, зургаан минут агаарт тогтож, эсвэл усан дор 40 минут орчим байх чадвартай аж.
Нисэж бас шумбаж чаддаг энэ дроныг газрын баялаг хайх, эрэн хайх, аврах ажиллагаанд болон инженерийн шалгах ажилд ашиглах боломжтой юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |