Хоёрдугаар сарын зургаанд шилжих шөнө Турк, Сирид 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 7000 орчим барилга нурж, амиа алдсан хүний тоо 33 мянгыг даваад байна.
Газар хөдлөлт судлаачдын өгүүлснээр, сүүлийн 100 жилд газар хөдлөлт асар ихээр бүртгэгджээ. Эдгээрээс хамгийн их сүйрэл дагуулсан нь 1976 онд Хятадад болсон газар хөдлөлтийг гэж үздэг. Тухайн үед Таншан дахь барилгын 90 хувь нь агшин зуурт нуран унажээ. Байгалийн гамшиг болсноос хойш хоёр жилийн дараа амиа алдсан хүмүүсийн тоог 250 мянга гэж албан ёсоор зарласан, албан бус мэдээллээр амиа алдсан хүний тоо 655 237 байсан гэдэг.
БНХАУ
Газар хөдлөлт болсон огноо: 1976 оны 07 дугаар сарын 28
Газар хөдлөлтийн хүч: 7,5 магнитуд
Болсон газар: Хэбэй мужийн Таньшань хот, Бээжингээс 150 км зайд
Хохирогч: 250 мянган хүн амиа алдсан
Хаити
Газар хөдлөлт болсон огноо: 2010 оны 01 дүгээр сарын 12
Газар хөдлөлтийн хүч: 7,0 магнитуд
Болсон газар: Хаитигийн нийслэлээс баруун өмнөд зүгт 22 км зайд
Хохирогч: 230 гаруй мянган хүн амиа алдаж, 300 мянга гаруй хүн гэмтэж бэртжээ
Энэтхэгийн далай
Газар хөдлөлт болсон огноо: 2004 оны 12 дугаар сарын 26
Газар хөдлөлтийн хүч: 9,1-9,3 магнитуд
Болсон газар: Энэтхэгийн тэнгист, Индонезийн Суматра арлын хойд хэсэгт
Хохирогч: 225-300 мянган хүн амиа алдаж, 2,2 сая хүн бэртэж гэмтсэн
Япон
Газар хөдлөлт болсон огноо: 1923 оны 09 дүгээр сарын 01
Газар хөдлөлтийн хүч: 7,9-8,3 магнитуд
Болсон газар: Осима арлын ойролцоо тэнгист
Хохирогч: 140 мянган хүн амиа алдаж, 200 мянган хүн бэртэж гэмтэн, 500 мянган орох оронгүй болжээ.
Туркмен
Газар хөдлөлт болсон огноо: 1948 оны 10 дугаар сарын 06
Газар хөдлөлтийн хүч: 7,3 магнитуд
Болсон газар: Ашхабад
Хохирогч: 100 мянга гаруй хүн амиа алдсан
Хятад
Газар хөдлөлт болсон огноо: 2008 оны 05 дугаар сарын 12
Газар хөдлөлтийн хүч: 7,8-8,0 магнитуд
Болсон газар: Сычуань муж
Хохирогч: 87 мянган хүн амиа алдаж, олон сая хүн орон гэргүй болсон.
Пакистан
Газар хөдлөлт болсон огноо: 2005 оны 10 дугаар сарын 08
Газар хөдлөлтийн хүч: 7,7 магнитуд
Болсон газар: Нийслэл Исламабад хотоос хойд хэсэгт 90 км зайд
Хохирогч: 84 мянган хүн амиа алдаж, 69 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн
Перу
Газар хөдлөлт болсон огноо: 1970 оны 05 дугаар сарын 31
Газар хөдлөлтийн хүч: 7,9 магнитуд
Болсон газар: Номхон далайд, Чимботе хотын эргээс 25 бээр газарт
Хохирогч: 66 мянган хүн амиа алдаж, 25 мянган хүн ор сураггүй болж, 3 сая хүн бэртэж гэмтсэн
Иран
Газар хөдлөлт болсон огноо: 1990 оны 06 дугаар сарын 21
Газар хөдлөлтийн хүч: 7,4 магнитуд
Болсон газар: Ираны хойд хэсэгт Гилян муж
Хохирогч: 33-50 мянган хүн амиа алдаж, 105 мянган хүн гэмтэж бэртэн, 400 мянган хүн орон гэргүй болсон.
Иран
Газар хөдлөлт болсон огноо: 2003 оны 12 дугаар сарын 26
Газар хөдлөлтийн хүч: 6,7 магнитуд
Болсон газар: Керман муж
Хохирогч: 33 мянган хүн амиа алдаж, 22 мянган хүн гэмтэж бэртсэн
Армени
Газар хөдлөлт болсон огноо: 1988 оны 12 дугаар сарын 07
Газар хөдлөлтийн хүч: 7,2 магнитуд
Болсон газар: Спитак хот
Хохирогч: 25 мянган хүн амиа алдаж, 514 мянган хүн орон гэргүй болсон.
Энэтхэг
Газар хөдлөлт болсон огноо: 2001 оны 09 дүгээр сарын 26
Газар хөдлөлтийн хүч: 7,7 магнитуд
Болсон газар: Гужарат муж
Хохирогч: 20 мянган хүн амиа алдан, сая гаруй хүн орон гэргүй болов.
Япон
Газар хөдлөлт болсон огноо: 2011 оны 03 дугаар сарын 11
Газар хөдлөлтийн хүч: 9,0-9,1 магнитуд
Болсон газар: Сендай хотоос урд зүгт 129 км зайд
Хохирогч: 15 мянган хүн амиа алдаж, 2500 хүн сураггүйд тооцогдсон
Балба
Газар хөдлөлт болсон огноо: 2015 оны 04 дүгээр сарын 25
Газар хөдлөлтийн хүч: 7,8 магнитуд
Болсон газар: Катмандугаас 82 км зайд
Хохирогч: 8 мянган хүн амиа алдаж, 14 мянга гаруй хүн бэртэж гэмтжээ.
Чили
Газар хөдлөлт болсон огноо: 1960 оны 05 дугаар сарын 22
Газар хөдлөлтийн хүч: 9,3-9,5 магнитуд
Болсон газар: Вальдивия хот
Хохирогч: 6 мянган хүн амиа алдсан
Индонези
Газар хөдлөлт болсон огноо: 2006 оны 05 дугаар сарын 27
Газар хөдлөлтийн хүч: 6,3 магнитуд
Болсон газар: Ява арал
Хохирогч: 5 мянган хүн амиа алдаж, 37 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн
Чили
Газар хөдлөлт болсон огноо: 2010 оны 02 дугаар сарын 27
Газар хөдлөлтийн хүч: 8,8 магнитуд
Болсон газар: Нийслэл Сантьяго хотоос 150 км зайд
Хохирогч: 802 хүн амиа алдаж, 25 хүн сураггүйд тооцогдсон.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |