Путин Стивен Сигалыг Найрамдлын одонгоор шагнажээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн жүжигчин Стивен Сигалыг Найрамдлын одонгоор шагнажээ. Түүнд энэ шагнал олгох тухай зарлиг Оросын эрх зүйн мэдээллийн портал дээр нийтлэгдсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн жүжигчин Стивен Сигалыг Найрамдлын одонгоор шагнажээ. Түүнд энэ шагнал олгох тухай зарлиг Оросын эрх зүйн мэдээллийн портал дээр нийтлэгдсэн байна.
Олон улсын хөл бөмбөгийн холбоо 2022 оны шилдэг тоглогчоор Францын "Пари Сен-Жермен" клубийн довтлогч Лионель Мессиг нэрлэжээ. Энэ талаар FIFA-ийн албан ёсны цахим хуудсан дээр мэдээлсэн байна.
Туркэд хоёрдугаар сарын зургааны өдөр хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 44 мянгыг давсан. Энэ газар хөдлөлтөөс хойш олонтаа чичирхийлэлт мэдрэгдэж байсан бол хоёрдугаар сарын 27-ны өдөр 5,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Дэлхий дээр шинэ цэргийн сөргөлдөөн гарвал улс орнууд Украины талаар мартана, тиймээс өнөөгийн нөхцөлийг шийдэхийн тулд болзол тавилгүйгээр энхийн гэрээ байгуулах нь зөв шийдэл гэж Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгджээ. Энэ талаар Коммерсант мэдээлсэн байна. Эх сурвалжийн мээдэлснээр Лукашенко Зеленскийд хандан улс орноо "цааш сүйрүүлэхгүй" байхыг уриалсан гэнэ.
Хятадын компанийн мэдэлд байх ТикТок олон нийтийн сүлжээг дэлхийн олон оронд хориглосоор байна. Тэр дундаа АНУ-д төрийн байгууллагуудын ажилтнуудыг энэ сүлжээг ашиглахыг хориглосон юм.
Олон таамаглалыг дэвшүүлж байсны дотор, коронавирус байгальд үүссэн, дараа нь түүнийг лабораторид нарийвчлан судалсан, эсвэл хятад эрдэмтэд өөрсдөө энэ вирусийг гарган авч, харин дараа нь вирус алдагдсан гэх таамаглал ихээхэн газар авсан юм. Үгсэн хуйвалдааны онолд итгэгчид, вирусийг бактериологийн зэвсгийн туршилтын хүрээнд зориуд тараасан гэдэгт итгэж байсан ч үүнийг нотлох баттай баримт одоо хүртэл гараагүй байна.
Жил бүрийн гуравдугаар сарын наймны өдөр тэмдэглэдэг Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Туркменистаны Ерөнхийлөгч улсынхаа эмэгтэйчүүд, охидод мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг гаргажээ.
Оросын талаас НАТО-ийн хилд аюул занал учруулж байгаагийн хариу болгон Польш улсад хамтарсан цэргийн сургуулилалт хийхээр АНУ Герман, Польштой хэлэлцээ хийж байгаа аж. Энэ талаар Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус мэдэгджээ.
Папуа – Шинэ Гвинейд зэвсэгт бүлэглэлийнхэн эрдэмтдийг барьцаалсан хэрэг энэ сарын 19-ний өдөр гарсан. Эдгээр эрдэмтэд нь Австралийн харьяат байсан юм. Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонгийн мэдэгдсэнээр, зэвсэгт бүлэглэлийнхэнд барьцаалагдсан Австралийн профессор болон түүний аспирантуудыг суллажээ.
Хоёрдугаар сарын зургааны өдөр болсон газар хөдлөлтийн улмаас Туркэд амиа алдсан хүний тоо 44 370 болжээ. Энэ талаар Туркийн Онцгой байдлын үр дагаврыг арилгах газрын тэргүүн Юнус Сезер мэдэгдсэнийг Анадолу агентлаг дамжуулсан байна.
Хятадын тусгай захиргааны бүс болох Макаод хоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн гадаа амны хаалт зүүх журмыг цуцалжээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.
Пхеньяны шинэ гудамжны шав тавих ёслолд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун охины хамт оролцжээ. Энэ талаар Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна.
Украины эсрэг Оросын түрэмгийлэл үргэлжилж, үүнд нь Беларусь дэмжлэг үзүүлж байгаагийн хариу болгон АНУ-ын Худалдааны яам Орос, Беларусийн эсрэг хоригоо өргөжүүлэхээр болсон гэж мэдэгдэлд өгүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ Украины хямралыг улс төрийн замаар зохицуулах "энхийн төлөвлөгөө"-г танилцуулсан. Энэ санаачилгыг Оросын гадаад хэргийн яам дэмжсэн бол Украины Ерөнхийлөгч Хятадын тавьсан саналд "энхийн төлөвлөгөө алга" хэмээн мэдэгдэж харин АНУ-ын Ерөнхийлөгч энэ төлөвлөгөө нь гагцхүү Орост ашигтай гэж мэдэгдэж байв.
Францын Нормандаас шуудайнд хийсэн нэг тонн хар тамхи олджээ. Хар тамхины хууль бус худалдаа эрхэлдэг хүмүүс энэ шуудайг хөлгөөс гаргаж хаясан байж болзошгүй гэж хууль сахиулагчид үзэж байгаа талаар Франс Пресс мэдээлсэн байна.
Саудын Арабын угсаа залгамжилсан ханхүү Мухаммед бен Сальман Аль Сауд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар холбогдож, хэлэлцээ хийжээ. Энэ үеэр Саудын Араб хүмүүнлэгийн тусламж амалсан байна.
Гуравдугаар сараас Сальвадорт онц байдлын дэглэм үйлчлэхээр болжээ. Энэ нь дээрмийн бүлэглэлүүд хүчирхийлэл, аллага ихээр үйлдэж байгаатай холбоотой аж. Сальвадорын эрх баригчид дээрмийн бүлэглэлүүдийн гэмт үйлдлийг таслан зогсоохын тулд цагдаагийн тусгай ажиллагааг цувралаар гүйцэтгэн, дээрмийн бүлэглэлд хамааралтайд сэжиглэн олон мянган хүнийг баривчилсан талаар ВВС мэдээлжээ.
Цагдаагийнхан сэжигтний түрээсэлсэн байранд очиж, үзлэг хийхэд хөргөгчинд хүний хөл, харин гал тогоонд нь хүний мах чанасан хоёр сав байсан гэнэ. Харин цогцосны толгой олдоогүй байгаа аж. Түүнчлэн энэ байрнаас цахилгаан хөрөө, махны машин, урт цув, бээлий, амны хаалт зэрэг олдсон байна. Түрээсийн байранд тавилга байгаагүй, ханыг бүхэлд нь брезентээр бүтээсэн байх бөгөөд цогцосыг мөчлөх үед ул мөр үлдээхгүй зорилгоор ханыг ийнхүү бүрсэн байх гэж цагдаагийнхан өгүүлжээ.
Хоёрдугаар сарын зургаанд Туркэд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган хүн амиа алдаж, байшин барилгууд нурсан. Энэ эмгэнэлт хэргийн дараа Туркийн эрх баригчид чанаргүй барилга барьсан гүйцэтгэгчдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж эхэлсэн юм.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин жүдогийн хар бүстэй, энэ спортын шүтэн бишрэгч юм. Тиймдээ ч Бэнкси Путинийг энэ спортоор нь, ялагдаж байгаагаар дүрсэлжээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт энэ марк худалдаанд гарсан бөгөөд маркийг авах гэсэн хүмүүс Киев хотын Төв шуудангийн гадаа дугаарлан зогссон гэнэ.