Оросын талаас НАТО-ийн хилд аюул занал учруулж байгаагийн хариу болгон Польш улсад хамтарсан цэргийн сургуулилалт хийхээр АНУ Герман, Польштой хэлэлцээ хийж байгаа аж. Энэ талаар Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус мэдэгджээ.
"Польш, Балтийн орнууд, Словак зэрэг Зүүн Европын орнуудын хувьд Герман улс эвслийн Европын чухал гишүүн, харин АНУ түншийн хувиар батлан хамгаалах үүргээ биелүүлж байгааг харах нь нэн чухал" хэмээн Борис Писториус мэдэгджээ.
Тэрбээр, өдгөө НАТО 2022 онд Украин руу түрэмгийлэл эхлэхээс өмнөх үеийнхтэй харьцуулахад "хавьгүй хүчтэй, нэгдмэл болсон" хэмээн тодотгосон байна. Гэхдээ НАТО Украин дахь сөргөлдөөний нэг тал болохгүй, харин Украинд дэмжлэг үзүүлсэн хэвээр байна хэмээн Писториус онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |