АНУ-ын Худалдааны яам Орос, Беларусь руу үнэтэй цахилгаан төхөөрөмж, "тансаг зэрэглэлийн бараа" нийлүүлэхийг хоригложээ. Энэ талаар АНУ-ын холбооны бүртгэлийн албан ёсны сайт дээр нийтлэгдсэн байна.
Украины эсрэг Оросын түрэмгийлэл үргэлжилж, үүнд нь Беларусь дэмжлэг үзүүлж байгаагийн хариу болгон АНУ-ын Худалдааны яам Орос, Беларусийн эсрэг хоригоо өргөжүүлэхээр болсон гэж мэдэгдэлд өгүүлжээ.
Орос, Беларусь руу нийлүүлэхийг хориглосон "тансаг зэрэглэлийн бараа"-ны жагсаалтад нийт 276 нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан байна. Ийм хориг тавьснаар 300 доллараас дээш үнэтэй гар утсыг Орос, Беларусь руу нийлүүлэхийг хоригложээ. Ингэснээр энэ хоёр улс руу iPhone зэрэг үнэтэй гар утаснуудыг нийлүүлэх боломжгүй болох юм.
Түүнчлэн энэ жагсаалтад хөргөгч, навигатор, тоос сорогч, хамгаалалтын систем, хөгжмийн зэмсгийн гэрэл болон бусад цахилгаан хэрэгслүүд багтсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |