ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн жүжигчин Стивен Сигалыг Найрамдлын одонгоор шагнажээ. Түүнд энэ шагнал олгох тухай зарлиг Оросын эрх зүйн мэдээллийн портал дээр нийтлэгдсэн байна.
Зарлигт өгүүлснээр, "олон улсын соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хөгжилд ихээхэн үнэтэй хувь нэмэр оруулсан" тул Стивен Сигалд Найрамдлын одонг олгохоор болжээ.
Стивен Сигал 2016 онд Оросын иргэн болсон. 2018 онд Оросын Гадаад хэргийн яамны АНУ, Японтай харилцах хүмүүнлэгийн харилцааны тусгай төлөөлөгч болсон бол 2021 онд "Шударга Орос орон-Үнэний төлөө" намын гишүүн болж байв. Дайн эхэлсний дараа Сигал Оросын түрэмгийллийг дэмжиж байлаа. Тухайлбал, Донбасс руу явж ирснийхээ дараа Оросын сэтгүүлчид ярилцлага өгөхдөө Оросын түрэмгийллийг зөвтгөж, Украинд нацистууд байдаг гэх зэргээр ярьж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |