Өнгөрсөн долоо хоногт БНХАУ Украины хямралыг улс төрийн замаар зохицуулах "энхийн төлөвлөгөө"-г танилцуулсан. Энэ санаачилгыг Оросын гадаад хэргийн яам дэмжсэн бол Украины Ерөнхийлөгч Хятадын тавьсан саналд "энхийн төлөвлөгөө алга" хэмээн мэдэгдэж харин АНУ-ын Ерөнхийлөгч энэ төлөвлөгөө нь гагцхүү Орост ашигтай гэж мэдэгдэж байв.
Харин Төв Азийн орнуудаас хамгийн түрүүнд Хятадын төлөвлөгөөг дэмжсэн улс нь Казахстан боллоо. Казахстаны Гадаад хэргийн яам Хятадын энхийн төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлээд, сөргөлдөөний талуудыг хэлэлцээ хийхийг уриалсан байна.
Украины хямралыг зохицуулах энхийн төлөвлөгөөг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны сайт дээр нийтлэсэн юм. Энэ төлөвлөгөө 12 заалтыг багтаажээ. Үүнд:
- Бүхий л орнуудын тусгаар байдлыг хүндэтгэх, олон улсын эрхзүй болон НҮБ-ын Дүрмийг мөрдөх.
- Хүйтэн дайнаас зайлсхийх
- Байлдааны ажиллагааг зогсоож, Орос, Украиныг хэлэлцээ хийх тал дээр дэмжих.
- Сөргөлдөөнийг "шийдэх цорын ганц зөв арга" болох энхийн хэлэлцээг сэргээх.
- Хүмүүнлэгийн хямралыг арилгаж, энгийн иргэдэд зориулан хүмүүнлэгийн коридор гаргах, хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг нэмэх.
- Атомын цахилгаан станцын аюулгүй байдлыг хангах зэрэг нийт 12 заалт бүхий төлөвлөгөө танилцуулсан БНХАУ эдгээрийг хэрэгжүүлэхэд цогц үүрэг гүйцэтгэнэ. хэмээн онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |