Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Сальвадорт дээрмийн бүлэглэлийнхнийг хорих 40 мянган хүний багтаамжтай шорон байгуулжээ
2023-02-27

Гуравдугаар сараас Сальвадорт онц байдлын дэглэм үйлчлэхээр болжээ. Энэ нь дээрмийн бүлэглэлүүд хүчирхийлэл, аллага ихээр үйлдэж байгаатай холбоотой аж. Сальвадорын эрх баригчид дээрмийн бүлэглэлүүдийн гэмт үйлдлийг таслан зогсоохын тулд цагдаагийн тусгай ажиллагааг цувралаар гүйцэтгэн, дээрмийн бүлэглэлд хамааралтайд сэжиглэн олон мянган хүнийг баривчилсан талаар ВВС мэдээлжээ. 

 

Улмаар баривчлагдсан хүмүүсийг хорих тусгай шорон байгуулсан байна. Алан хядах ажиллагаатай тэмцэх төв нэртэй энэ шорон 40 мянган хүний багтаамжтай аж. Эхний хүмүүсийг энэ шоронд авчирж байгаа бичлэгийг Ерөнхийлөгч Букеле Твиттер хуудсандаа нийтлээд "Алан хядах ажиллагаатай тэмцэх төв рүү дээрмийн бүлэглэлийн 2000 гишүүнийг нэг ээлжинд орууллаа. Энэ бол тэдний хувьд шинэ гэр нь байна, тэд энд олон арван жил амьдарч, хүн амд хохирол учруулахгүй" хэмээн бичжээ. 

Дээрмийн бүлэглэлийнхнийг хорих шинэ шоронг нийслэлээс 74 км зайд, Теколука хэмээх алслагдсан газарт байгуулсан байна. Энэ нь Латин Америк дахь энэ төрлийн томоохон байгууламж бөгөөд оргож зугтахаас сэргийлсэн орчин үеийн технологоор тоноглогджээ.

 

Дээрмийн бүлэглэлийнхнийг хорих шорон найман барилгаас бүрдсэн, нийт 100 квадрат метр талбайтай 32 камертай, камер тус бүр хоёр угаалтуур, хоёр бие засах газартай байх гэнэ.

Сальвадорын эрх баригчид дээрмийн бүлэглэлийнхний эсрэг зарласан дайны хүрээнд 64 мянга гаруй хүнийг баривчилсан байна. Их баривчилгааны үеэр энгийн, гэм зэмгүй иргэд ч баривчлагдсан, хүний эрх зөрчигдөж байгаа гэж хүний эрхийг хамгаалагчид буруутгаж байгаа бол Сальвадорын оршин суугчид Ерөнхийлөгчийн энэ бодлогыг ихээхэн дэмжиж байгаа аж. 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин