Хоёрдугаар сарын зургааны өдөр болсон газар хөдлөлтийн улмаас Туркэд амиа алдсан хүний тоо 44 370 болжээ. Энэ талаар Туркийн Онцгой байдлын үр дагаврыг арилгах газрын тэргүүн Юнус Сезер мэдэгдсэнийг Анадолу агентлаг дамжуулсан байна.
Түүний өгүүлснээр, 21 000 барилгын нурангин дээр хийж байсан эрэн хайх, аврах ажиллагааг дуусгажээ. Одоо нурангийг зайлуулах ажлыг хийж байгаа бөгөөд байгалийн гамшгийн хор уршгийг арилгах ажилд 230 мянга гаруй төрийн албан хаагч дайчлагдан ажиллаж байгаа юм байна.
Эргэн сануулахад, хоёрдугаар сарын зургаанд Туркэд 7,7 магнитудын хүчтэй хоёр газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлт Сири, Ливан, Кипр, Иракт мэдрэгдэж, Сири ноцтой хохирол амссан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |