Олон улсын хөл бөмбөгийн холбоо 2022 оны шилдэг тоглогчоор Францын "Пари Сен-Жермен" клубийн довтлогч Лионель Мессиг нэрлэжээ. Энэ талаар FIFA-ийн албан ёсны цахим хуудсан дээр мэдээлсэн байна.
2022 оны шилдэг хөлбөмбөгчнөөр Лионель Месси тодорсон бол түүний араас Месситэй нэг клубт багтдаг Килиан Мбаппе, "Реал" клубийн довтлогч Карим Бензема нар бичигджээ. Шагнал гардуулах ёслол даваа гарагт Парис хотод болсон байна.
Өнгөрсөн оны шилдгүүдийг тодруулах ёслолын үеэр Польшийн хөлбөмбөгчин, хөлөө тайруулсан Марцин Олекси жилийн хамгийн шилдэг гоолын эзнээр тодорч, FIFA-ийн шагнал хүртжээ. Тэрбээр өнгөрсөн жил, хөлөө тайруулсан хүмүүсийн тоглолтод оролцох үеэрээ бөмбөгийг өөр дээгүүрээ давуулан өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулж байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |