Ла-Маншийн наран шарлагын газраас нэг тонн хар тамхи олджээ

img

Францын Нормандаас шуудайнд хийсэн нэг тонн хар тамхи олджээ. Хар тамхины хууль бус худалдаа эрхэлдэг хүмүүс энэ шуудайг хөлгөөс гаргаж хаясан байж болзошгүй гэж хууль сахиулагчид үзэж байгаа талаар Франс Пресс мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хар тамхийг хоёрдугаар сарын 26-ны өдөр олжээ. Хар тамхийг 40 шуудайнд хийсэн байсан бөгөөд 40 шуудай кокаины өртөг 60 сая орчим евро болж байгаа аж. Энэ нь Ла-Маншаас олдож байсан хамгийн их хэмжээний хар тамхи аж. 

 

Цагдаагийнхны дэвшүүлсэн урьдчилсан таамаглалаар, хууль бус наймаачид эргийн хамгаалалтынхан гэнэтийн шалгалт хийх үеэр шуудайтай хар тамхийг хөлөг онгоцноос гаргаж шидсэн байж болзошгүй гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sandra Rowan:
Need A Hacker Who Can Recover Stolen Or scam*ed BTC? If you need genuine hackers who can recover stolen or scam*ed Cryptocurrency Lost Recovery Masters got you covered, they're secured Hackers from USA who deal with cyber issues of all kind, such as WhatsApp hack, Facebook hack, Gmail hack, mobile Phone hack, Accounts hack, Erase Criminal Records, Websites Hack, Bitcoin Trade recovery, and other hack relating to cyber issues. Contact info: Website https://lostrecoverymasters.com/ Support team Mail Support@lostrecoverymasters.com WhatsApp: +1(204) 819- 5505.
2023-11-26
Зочин:
Америкийн хуурамч ардчилал 1990 онд монголд нутагшсанаас хойш монголд хорт хавдар, хар тамхи, архидалт, ядуурал, гуйланчлал, үнийн өсөлт, төгрөгийн уналт, авилгал, гэр бүл салалт бодитоор хэрэгжиж байна.
2023-02-27