Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Туркэд дахин газар хөдөлсний улмаас нэг хүн амиа алдаж, 69 хүн гэмтжээ
2023-02-28

Туркэд хоёрдугаар сарын зургааны өдөр хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 44 мянгыг давсан. Энэ газар хөдлөлтөөс хойш олонтаа чичирхийлэлт мэдрэгдэж байсан бол хоёрдугаар сарын 27-ны өдөр 5,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

 

Даваа гарагт Малаьтя мужид болсон энэ газар хөдлөлтийн улмаас нэг хүн амиа алдаж 69 хүн гэмтэж бэртсэн байна. Анадолу агентлагийн мэдэгдсэнээр, газар хөдлөлтийн улмаас 20 гаруй барилга байшин нурж, таван байшингийн нурангин дээр эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

 

Ешильюрт хотын дарга Мехмет Чинарын мэдэгдсэнээр, дөрвөн давхар байшингийн нурангин дор хүмүүс байх магадлалтай тул нурангийг зайлуулж, аврах ажиллагаа гүйцэтгэж байгаа юм байна.

 

Туркийн албаныхны мэдээлснээр, хоёрдугаар сарын зургааны өдөр хүчтэй газар хөдөлснөөс хойш нийт 10,2 мянган чичирхийлэлт бүртгэгджээ.

 

Эргэн сануулахад, хоёрдугаар сарын зургааны өдөр Туркэд 7,7 болон 7,6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм. Энэ газар хөдлөлтийн улмаас хөрш зэргэлдээх улс орнууд, тэр дундаа Сири улс ноцтой хохирол амссан. Туркэд 400 мянган барилга байшин нурж, эвдэрсний улмаас амиа алдсан хүний тоо 44 мянгыг даваад байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин