Хятадын тусгай захиргааны бүс болох Макаод хоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн гадаа амны хаалт зүүх журмыг цуцалжээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, амны хаалт заавал зүүх журмыг хэсэгчлэн цуцалсан бөгөөд нийтийн тээвэр болон эмнэлгийн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ урьдын адил амны хаалт зүүх ёстой аж. Түүнчлэн халуурсан, хоолой өвдсөн эсвэл ханиадны бусад шинж тэмдгүүд илэрсэн бол амны хаалт зүүх ёстой гэнэ.
Түүнчлэн шаардлагатай үед хэрэглэхийн тулд амны хаалт биедээ авч явахыг эрх баригчид иргэдэд уриалжээ. Мөн гэнэтийн нөхцөл байдал үүссэн үед хэрэглэх амны хаалтыг хоёр долоо хоногт хүрэлцэхүйцээр нөөцлөхийг зөвлөсөн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |