Цагаан ордон төрийн байгууллагуудад ТикТок ашиглахгүй байхыг шаарджээ

img

Хятадын компанийн мэдэлд байх ТикТок олон нийтийн сүлжээг дэлхийн олон оронд хориглосоор байна. Тэр дундаа АНУ-д төрийн байгууллагуудын ажилтнуудыг энэ сүлжээг ашиглахыг хориглосон юм. 

 

Улмаар байгууллагын төхөөрөмжүүдэд суулгасан ТикТок сүлжээний апликейшнийг 30 хоногийн дотор устгахыг АНУ-ын  төрийн байгууллагуудад үүрэг болгожээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр, ТикТок сүлжээний программуудыг устгах тухай зааварчилгааг Жо Байдены захиргаа төрийн байгууллагуудад илгээсэн байна. 

 

Энд дуулгахад, АНУ-ын Сенат төрийн байгууллагуудын эзэмшлийн төхөөрөмжүүдээр ТикТок сүлжээ рүү нэвтрэхийг хориглосон шийдвэрийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргаж байлаа. хятадын ByteDance компанийн ТикТок сүлжээ нь америкчуудыг тагнаж, чагнаж байх магадлалтай гэж үзсэний улмаас ийм шийдвэр гаргасан юм. Түүнчлэн, энэ сарын 26-ны өдөр Еврокомисс төрийн албан хаагчдыг албаны гар утсаар ТикТок сүлжээнд нэвтрэхийг хориглосон байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ