Жил бүрийн гуравдугаар сарын наймны өдөр тэмдэглэдэг Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Туркменистаны Ерөнхийлөгч улсынхаа эмэгтэйчүүд, охидод мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг гаргажээ.
"Хроника Туркменистана" цахим хуудсын мэдээлснээр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гуравдугаар сарын нэгнээс зургааны өдрийн хооронд Туркменистаны эмэгтэйчүүд, охидод Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс 60 манат олгохоор болжээ. Энэ нь өнөөгийн ханшаар гурван ам.доллар аж. Өмнө нь мөн баяр тохиолдуулан ийм хэмжээний урамшуулал олгож байжээ.
Өнгөрсөн жилүүдэд энэ мөнгийг эмэгтэйчүүд, охид сурдаг, эсвэл ажилладаг байгууллагууд төсвөөсөө гаргах үүрэг хүлээдэг байсан гэнэ. Тиймээс ажилгүй эмэгтэйчүүд Ерөнхийлөгчийн баярын бэлгийг хүлээн авдаггүй байсан аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |