ОХУ Донбасс руу илгээхийн тулд Ливанаас хөлсний цэрэг элсүүлж байна

ОХУ Донбасс руу илгээхийн тулд Ливанаас хөлсний цэрэг элсүүлж байна

Оросуудын элсүүлсэн палестинчуудын ихэнх нь Ливан дахь Палестины дүрвэгчдийн томоохон хуаран болох Эйн-аль-Халвад амьдардаг юм байна. Хөлсний цэргээр элсэж, Украин руу дайтахаар явахыг зөвшөөрсөн эрчүүд сар тутам хөлс авахын зэрэгцээ ар гэрийнхэндээ нөхөн төлбөр авсан гэнэ.

Дэлгэрэнгүй
Грект галт тэрэгний ослоор амиа алдсан хүний тоо 26 болж нэмэгджээ

Грект галт тэрэгний ослоор амиа алдсан хүний тоо 26 болж нэмэгджээ

Эх сурвалжийн мээдэлснээр, мөргөлдсөн галт тэрэгний цуваануудын эхний вагонууд бүрэн сүйрсэн, цохилтын улмаас вагонуудын дугуй, гадна хэсгүүд төмөр замаас 100 метр зайд шидэгдсэн байжээ. Хоёр галт тэрэг өөд өөдөөсөө нэг замаар явж байсны улмаас энэ осол гарсан бөгөөд чухамхүү ямар шалтгааны улмаас галт тэрэгнүүдийн зам солигдоогүй талаарх мэдээлэл гараагүй байна.

Дэлгэрэнгүй
БНСУ-д хууль бус цагаачдын баривчилгаа идэвхжжээ

БНСУ-д хууль бус цагаачдын баривчилгаа идэвхжжээ

БНСУ-ын Засгийн газар хууль бус цагаачдыг баривчлах ажиллагааг энэ онд улам эрчимжүүлжээ.

Дэлгэрэнгүй
Б.Баатарын асуудлаар Ойрд, халимаг түмний конгресс  Монгол Улсын Ерөнхийлөгчид ханджээ

Б.Баатарын асуудлаар Ойрд, халимаг түмний конгресс Монгол Улсын Ерөнхийлөгчид ханджээ

ОХУ-ын иргэн, Халимагийн сөрөг хүчний төлөөлөгч Б.Баатар (Боромангнаев Батыр Батырович) Оросын паспортын хугацаа нь дууссан шалтгаанаар Монгол Улс руу нэвтрэх боломжгүй, Чингис хаан олон улсын нисэх буудалд тав хоносон гэсэн мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Түүний паспортын хугацаа нь дууссан тул ирсэн газар руу нь буцаах журамтай тул Казахстан руу нисэх онгоцонд суулгах гэсэн ч тэрбээр Монголд үлдэхийг хүсэж, орогнол хүссэн гэсэн мэдээлэл гарч байлаа. 

Дэлгэрэнгүй
Грект хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас олон хүн амиа алджээ

Грект хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас олон хүн амиа алджээ

Грект зорчигч тээврийн болон ачааны галт тэрэг мөргөлджээ. Энэ ослын улмаас галт тэрэг онхолдож, гал түймэр гарсан талаар шуурхай албанаас  авсан эх сурвалжтайгаар DW агентлаг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Данид батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлэхийн тулд улсын баярыг цуцлав

Данид батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлэхийн тулд улсын баярыг цуцлав

Харин ийнхүү улсын баярыг цуцлах шийдвэр гаргасныг үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцжээ. Тодруулбал, Данийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо эсэргүүцлийн өргөх бичиг үйлдэж, 470 000 гаруй гарын үсэг цуглуулсны дээр олон нийтийн санал асуулга явуулахыг уриалсан байна. 

Дэлгэрэнгүй
Орост Ми-8 нисдэг тэрэг сүйрчээ

Орост Ми-8 нисдэг тэрэг сүйрчээ

Хоёрдугаар сарын 28-ны мягмар гарагт Оросын Мурманск мужид Ми-8 нисдэг тэрэг сүйрчээ. Энэ талаар шуурхай албанаас авсан эх сурвалжтайгаар Интерфакс агентлаг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Украинд очжээ

Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Украинд очжээ

Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхий прокурор  Украины эрчим хүч, дэд бүтцийн объект руу хийсэн Оросын пуужингийн цохилт, дроны халдлагуудын нөхцөл байдлыг судлах зорилгоор мягмар гарагт Украинд очжээ. Энэ үеэрээ тэрбээгр Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй уулзсан байна.

Дэлгэрэнгүй
Украинд шархадсан буриадууд Монголд эмчлүүлж байна

Украинд шархадсан буриадууд Монголд эмчлүүлж байна

Эх сурвалжийн мэдээлснээр, Монголд эмчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь Буриад, Эрхүү болон Чита мужийн оршин суугчид байгаа гэнэ. Тэр дундаа Украинд сөргөлдөөн эхэлсэн эхний өдрөөс л дайтаж байгаа Хиагтын танкийн бригадын гэрээт буриад цэргүүд байгаа талаар "Монголия сейчас" мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Украин Оросын нутаг руу дроноор довтлов

Украин Оросын нутаг руу дроноор довтлов

Дроны довтолгоотой холбоотой эдгээр үйл явдлын талаар Украины тал ямар нэг тайлбар хийгээгүй. Гэхдээ Украинд дайн дэгдээд жил гаруйн хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд Украины тал Оросын эсрэг төрөл бүрийн дрон ашиглаж байсан зэргээ үзвэл энэ долоо хоногт Оросын нутгуудад өгсөн дроны цохилтын ард Украины Зэвсэгт хүчин байгаа гэж үзэх үндэслэл бий.

Дэлгэрэнгүй
Цагдаагийн газар руу 7000 удаа залгаж, доромжилсон ахмад настан ял сонсжээ

Цагдаагийн газар руу 7000 удаа залгаж, доромжилсон ахмад настан ял сонсжээ

Британийн Хоршем хотын оршин суугч цагдаагийн газар болон түргэн тусламжийн газар руу 2020 оны есдүгээр сараас хойш 7000 гаруй удаа залгаж, хариу өгсөн операторыг доромжилж байсныхаа хариуд хорих ялаар шийтгүүлжээ. Энэ талаар The Mirror мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Монгол эмэгтэйчүүд үнэт эдлэл нуун гарч байгаад Орост саатуулагджээ

Монгол эмэгтэйчүүд үнэт эдлэл нуун гарч байгаад Орост саатуулагджээ

Эх сурвалжийн мээдэлснээр, Монголын иргэн хоёр эмэгтэй Санкт-Петербург хот руу хууль бусаар үнэт эдлэл нэвтрүүлэхийг завджээ. Тэдний тээшнээс хагас килограмм орчим үнэт эдлэл олдсон, зорчигчид үүнийгээ гаалийн мэдүүлэгт бичээгүй байсан гэнэ.

Дэлгэрэнгүй
Туркэд газар хөдлөлтийн улмаас 1.2 сая хүн орон гэргүй болжээ

Туркэд газар хөдлөлтийн улмаас 1.2 сая хүн орон гэргүй болжээ

Хоёрдугаар сарын зургаанд Туркэд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган барилга байшин нурж, амиа алдсан хүний тоо 44 мянгыг давсан юм. Энэ байгалийн гамшгаас үүдсэн хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ.

Дэлгэрэнгүй
Япон Оросын эсрэг шинэ хоригтоо Кадыровын хамаатныг багтаажээ

Япон Оросын эсрэг шинэ хоригтоо Кадыровын хамаатныг багтаажээ

Хоригт орсон байгууллагуудын дунд "Вагнер" хувийн цэргийн компани, Росбанк, Росстандарт, Росэлектроника, П.Н.Лебедевийн нэрэмжит физикийн хүрээлэн болон Оросын Шинжлэх ухааны академийн хэд хэдэн хүрээлэнгүүд багтжээ.

Дэлгэрэнгүй
Казахстан Орос дахь Худалдааны төлөөлөгчийн газраа хаажээ

Казахстан Орос дахь Худалдааны төлөөлөгчийн газраа хаажээ

Орос дахь Худалдааны төлөөлөгчийн газраа татан буулгах тогтоолыг Казахстаны Засгийн газар гаргажээ. Холбогдох шийдвэрийг тус улсын эрх зүйн баримт бичгийн албан ёсны сайтад нийтэлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Оросын тусгайгийнхан Украинд камиказе дрон ашиглаж байна

Оросын тусгайгийнхан Украинд камиказе дрон ашиглаж байна

ОХУ-ын Зэвсэгт хүчний тусгайгийнхан Украинд камиказе дрон бүхий шинэ тагнуул, цохилтын систем ашиглаж байгаа талаар Оросын "РИА Новости" холбогдох эх сурвалжаас авсан мээдэлэлтэйгээр дамжуулжээ.

Дэлгэрэнгүй
Apple Орост 12 сая долларын торгууль төлжээ

Apple Орост 12 сая долларын торгууль төлжээ

Америкийн Apple корпораци гар утасны апликейшний зах зээл дээр давамгайлагч байр сууриа хэтрүүлэн ашигласан хэргээр Орост 906 сая рубль буюу 12,12 сая ам.долларын торгууль төлжээ.

Дэлгэрэнгүй
Хонконгт амны хаалт зүүлгүй зорчиж болно

Хонконгт амны хаалт зүүлгүй зорчиж болно

Ирэх сарын нэгнээс эхлэн олон нийтийн газарт амны хаалт заавал зүүх журмыг цуцална гэж Хонконгийн захиргааны тэргүүн Жон Ли мэдэгджээ. Харин эмнэлэг болон зарим төрийн байгууллагуудын ажилтны хувьд сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн мөрдөх аж. 

Дэлгэрэнгүй
Гутерриш: Дайны үеэр Оросын цэргүүд Украинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн олон баримт бий

Гутерриш: Дайны үеэр Оросын цэргүүд Украинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн олон баримт бий

Хүний эрхийн зөвлөлийн энэ удаагийн чуулган дээр Оросын цэргүүд Украин руу довтолсноос хойш үйлдэгдсэн цэргийн гэмт хэргүүдийг мөрдөн шалгах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ чуулган урьд өмнөхөөс удаан буюу хоёрдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын дөрвөн хүртэл зургаан долоо хоног үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй
Орост Немцовын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний үеэр олон хүн саатуулагджээ

Орост Немцовын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний үеэр олон хүн саатуулагджээ

Иргэд Немцовын дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ улс төрийн хэлмэгдүүлэлтийг эсэргүүцсэн цуглаан ч болсон байна. Тодруулбал, Барнаул хотын захиргаа зөвшөөрснөөр "Яблоко" намынхан Эрх чөлөний талбай дээр улс төрийн хэлмэгдүүлэлтийн хохирогчдын хөшөөний урд жагсаал зохион байгуулжээ. 

Дэлгэрэнгүй