Пхеньяны шинэ гудамжны шав тавих ёслолд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун охины хамт оролцжээ. Энэ талаар Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна.
Ёслолын үеэр Ким Жон Ун үг хэлж, барилга эхлэж байгааг илтгэн тэсэлгээний төхөөрөмжийн товчлуурыг дараад дараа нь охины хамт шороо хүрзэдсэн гэнэ. Энэ ёслолд Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны тэргүүлэгчид, намын нарийн бичгийн дарга нар, дэд сайд зэрэг албан тушаалтнууд оролцсон байна.
Үүнээс өмнө Хойд Солонгосын удирдагч охины хамт хөлбөмбөгийн тэмцээн үзэж сонирхжээ. Сайд нарын танхим болон Батлан хамгаалах яамны ажилтнуудын хооронд болсон тэмцээнийг Ким Чен Ирийн 81 насны төрсөн өдөрт зориулан зохион байгуулсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |