Ким Ё Жон: АНУ манай пуужинг устгавал дайн зарлалаа гэж үзнэ
Хойд Солонгос Номхон далайд тив алгасах пуужингаа турших үед АНУ пуужинг амдан устгах гэж оролдвол энэ үйлдлийг дайн зарлаж байгаа хэрэг гэж үзнэ гэж Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Уны дүү Ким Ё Жон мэдэгджээ. Түүний өгүүлснээр, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын Зэвсэгт хүчний командлал ийм санаа гаргасан гэж Өмнөд Солонгосын нэгэн хэвлэл мэдээлсэн гэнэ.