Румыний Ерөний сайд хиймэл оюун ухаанаар ажилладаг шинэ хүндэт зөвлөхөө танилцуулжээ. Энэ хиймэл оюун ухааныг Румыний иргэдийн үзэл бодолд хурдан хугацаанд дүн шинжилгээ хийх зорилгоор тус улсын эрдэмтэд бүтээсэн байна.
Евроньюс агентлагийн мэдээлснээр, иргэд төслийн сайтаар дамжуулан Ион гэх нэртэй хиймэл оюун ухаан бүхий зөвлөхтэй харилцаж болох гэнэ. Түүнчлэн энэ зөвлөх олон нийтийн сүлжээнд мониторинг хийж, аливаа үйл явдалд хүмүүс эерэг эсвэл сөргөөр хандаж байгаа эсэхийг шинжлэх юм байна.
Румынд хиймэл оюун ухаантай зөвлөх ажиллуулах болсон нь дэлхийд анхныхд тооцогдож байгаа юм. Гэхдээ Ерөнхий сайд Ион зөвлөхийн зөвлөгөө бүрийг дагахгүй нь мэдээж гэж эрдэмтэд онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |