Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Британийн албан тушаалтнуудын тахлын үеийн айлгах төлөвлөгөө
2023-03-06

Британийн  Daily Telegraph  сонин сүүлийн долоо хоног тус улсын албан тушаалтнуудын хоорондоо бичсэн зурвасыг нийтлэсэн нь ихээхэн шуугиан тарьж байна. Британийн Эрүүл мэндийн сайд асан Мэтт Хэнкок хамтран зүтгэгчидтэйгээ харилцсан зурваст хүн ам руу чиглэсэн Засгийн газрын анхааруулга, шаардлагад "айдас, гэм буруутайн мэдрэмжийг төрүүлэх нь нэн чухал" хэмээн онцолсон байжээ.

 

Энэ зурвасуудыг Хэнкокийн дурсамж номын зохиогч, сэтгүүлч, хөл хориог эсэргүүцдэг гэдгээрээ алдартай Изабель Оукшотт хэвлэлд өгсөн аж. Тэрбээр сайд асан Хэнкокийн WhatsApp дахь 100 мянган зурвасыг хэвлэлд өгсөн бөгөөд Хэнкокийн зурвасыг дэлгэх нь нийгэмд нэн чухал гэж үзсэний улмаас задалсан гэж Оукшотт өгүүлжээ. Түүний өгүүлснээр, сүүлийн хэдэн жилд болсон үйл явдалтай холбоотой олон асуултын хариултыг нийгэм мэдэх ёстой гэнэ. 

 

"Айдсын хүчин зүйл нэн чухал"

Мэтт Хэнкокийн зурвасууд дээр олон асуудал, тэр дундаа хүн амыг хөл хориог баримтлуулахын тулд коронавирусийн "кент" хувилбар /хожим нь энэ хувилбарыг "альфа" гэж нэрлэсэн/ гарсан талаар хэзээ зарлах тухай асуудлыг хэлэлцсэн байжээ. Тэрбээр 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр буюу Зул сарын өмнө засгийн газар хөл хориог сулруулахаас татгалзах шийдвэр гаргахаас тав хоногийн өмнө туслахуудтайгаа зурвасаар дамжуулан энэ асуудлыг хэлэлцсэн аж.

 

Энэ зурвас дээр Лондон хотын дарга Садик Хан хөл хорио тогтоохыг эсэргүүцэж магадгүй хэмээн тэд хоорондоо ярилцжээ. Үүний хариуд Эрүүл мэндийн сайдын зөвлөх шинэ штаммын талаар зарлахдаа асар өргөн хүрээтэй сэрэмжлүүлэг гаргаж, хүмүүсийг хөл хорионд орох шаардлагатай гэж уриалах хэрэгтэй хэмээн санал болгосон байна. "Шинэ штаммаар бүгдийг нь айлгана" хэмээн Мэтт Хэнкок бичихэд "Ингэснээр хүмүүсийн зан байдалд зөв зүйтэй өөрчлөлтийг гаргаж чадна" хэмээн зөвлөх нь хариулжээ.

 

Албан тушаалтнуудын харилцсан зурвас дунд өөр нэг шуугиан тарьсан хэсэг байгаа нь 2021 оны нэгдүгээр сард Иргэний албаны тэргүүн Саймон Кейс болон Хэнкок хоорондын зурваст байх аж. Тухайн үед Англид хатуу хөл хорио тавьсан байсан бөгөөд Хэнкок, Кейс нар журмыг өөрчлөх эсэх талаар хэлэлцсэн байна.

 

Кейс сайдад багахан өөрчлөлт оруулах хэрэггүй, энэ нь "тэнэг харагдана" хэмээн зөвлөжээ. Түүнчлэн "айдас, гэм буруутайг мэдрүүлэх хүчин зүйл нэн чухал" тул иргэдэд хандсан анхааруулгыг улам нэмэх ёстой хэмээн зөвлөсөн байна.

 

Зурвас нь ил гарч, нийгэмд шуугиан тарьсны дараа Эрүүл мэндийн сайд асан Мэтт Хэнкок мэдэгдэл хийхдээ зурвасуудаас таслан авч дэлгэсэн нь шударга бус, хөл хорио эсэргүүцэгчдийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой үйлдэл хэмээжээ. Харин Парламентын гишүүн асан Энн Виддекомб ВВС агенгтлагт ярилцага өгөхдөө Изабель Оукшоттоос дутахааргүй хөл хорио эсэргүүцэгч хэдий ч зурвасыг нийтэд дэлгэн тавьсан энэ үйл явдал нь ямар ч ашиг тусгүй, олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөхгүй хэмээн мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
2 жилийн өмнө ЕХ-ноос гарсан...дэлхийн дайн өдөөж өрсөлдөгч нараа хооронд нь байлдуулж дундаас нь ашиг олох ,яваандаа евразыг эзлэх эртний тактикаа хэрэгжүүлж байгаа неоколончлогч далайн гүрэн шүү дээ...,тэндээс л дэлхийг удирдаж ирсэн шүү дээ...
2023-03-06
wee:
Британи сүүлийн үед их уйдаж алцганамаар санагдаад байгаа улс даа. Корона, сармагчны цэцэг өвчин энэ улсаас их дэлгэрнэ. Орос украйны дайнд АНУ-аас дутахгүй идэвхтэй оролцож байгаа. Колончлолын үеээ санадымуу яадын.
2023-03-06