Дайны улмаас Украины экологид 76 тэрбум долларын хохирол учирчээ

img

Украины нутаг дэвсгэр дээр өрнөж буй байлдааны ажиллагааны улмаас тус улсын экологид гурван их наяд гривна (76 тэрбум доллар) хохирол учирсан гэж Украины Байгаль орчин, байгалийн нөөц хамгаалахын сайд Руслан Стрелец мэдэгджээ. Түүний өгүүлснээр, Украины хувьд зарим байгалийн баялаг үүрд сэргэхээргүй болсон гэнэ. 

 

"Газар, агаарын бохирдол, шатсан ой, сүйдсэн байгалийн нөөцөд учирсан хохирол гурван их наяд гривна болж байна. Гурван сая орчим га ой гэмтсэн, энэ нь Украины нийт ойн бүрхүүлийн гуравны нэгийг эзлэж байгаа юм. Өнөөдөр 500 мянган га газар эзлэн түрэмгийлэлт болон байлдааны бүсэд оршиж байна" хэмээн Стрелец мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, Украины эрх баригчид байгаль орчинд байлдааны ажиллагааны улмаас ноцтой хохирол учирсан тул Оросын армийг экологийн сүйрэлд буруутгаж байгаа. Ийм сүрлийг сөрөн зогсох нь Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн дэвшүүлсэн "энх тайвны томъёолол"-д багтсан юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дайн юм чинь хохирол асар их гарах нь мэдээж. Дайн өдүүлсэн ОХУ, АНУ, Украины удирдагчид тамд унах нь гарцаагүй. ЕХ-ны удирдлагууд ч гэсэн гэмгүй царайлчихаад хоёр оросыг нанчилдуулчихаад цаанаа муухай баясаж байгаа биз. Бүгдээрээ чөтгөр шулам руугаа бушуухан тонилоосой. Алуурчид.
2023-03-06
Энэ зардал болон дайны зардлыг оросоос гаргуулж авч л таараа. Орос дайн хийснийхээ төлөөсийг төлнөө, та нар харж л байгаарай
2023-03-06