ОХУ-ын Батлан хамгаалах хөрөнгө нь "улсын чухал болон цэргийн объектуудыг хамгаалахад чиглэгдсэн байдаг тул " Оросын компаниуд дрон эсэргүүцэхийн тулд агаараас эсэргүүцэн хамгаалах систем худалдан авч байршуулах хэрэгтэй гэж Оросын Төрийн Думын батлан хамгаалах хорооны тэргүүн Андрей Картаполов мэдэгджээ.
"Нисэгчгүй нисэх аппараттай тэмцэх нэг их үнэтэй биш хэрэгслүүд бий. Өөрсдийгөө хүндэлдэг компани бүр худалдан аваад, объект дээрээ суурилуулах боломжтой" хэмээн Картаполов мэдэгдсэнийг The Moscow Times дамжуулжээ.
Картаполовын өгүүлснээр, Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах системийн байршлын бүсийг НАТО төдийгүй Украины цэргийнхэн ч мэдэж байгаа гэнэ. Тиймээс өөр газраар тойрч явахдаа бизнесийн байгууллагууд дээр дроноор цохилт өгч болзошгүй хэмээн анхааруулсан байна. Мөн агаараас эсэргүүцэн хамгаалах систем нь Украины дайн дууссаны дараа ч хэрэгтэй, "алан хядагчдыг сөрөн зогсоход энэ систем чухал" хэмээн Картаполов онцолжээ.
Энд дуулгахад, хоёрдугаар сарын 28-ны өдөр Оросын хэд хэдэн бүс нутаг дронуудын цохилтод өртсөн юм. Украинтай хил залгаа Брянск болон Белгород мужуудад Украинд үйлдвэрлэсэн дроноор цохилт өгч байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |