Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ермак: Олзны цэргийг хөнөөсөн нь оросуудын ээлжит цэргийн гэмт хэрэг
2023-03-07

Telegram сувгуудаар Украины олзлогдсон цэргийг орос цэргүүд буудан хөнөөж байгаа бичлэг тархжээ. Тухайлбал, хоёр сая дагагчтай "Труха" суваг энэ бичлэгийг нийтлэсэн байна.

 

Энэ бичлэг бодит эсэхийг нотлох хөндлөнгийн баримт байхгүй түүнчлэн дүрс бичлэг дээр гарч буй хүн хэн болох нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Бичлэг дээр зэвсэггүй эр нуувчны хажууд зогсон тамхи татах бөгөөд "Украин мандтугай" гэж хэлснийх нь дараа түүнийг автоматаар шүршин хөнөөж байгаа нь дүрслэгджээ. 

 

Энэ бичлэг гуравдугаар сарын зургааны өдөр цахим сувгуудаар тархсан юм. Бичлэг дээр "түүний зургийг ав" гэж хэн нэгэн хэлэхэд камер түүнийг чиглэх аж. Олзны цэрэг "Украин мандтугай" гэж хэлсний дараа түүнийг буудаж, харин бичлэгний цаана гарах яриа орос хэлээр, мөн хараалын үгс урсгаж байгаа юм.

 

Бичлэг тархсны дараа Украины албаныхан байр сууриа илэрхийлжээ. 

 

"Олзны хүнийг хөнөөсөн нь оросуудын ээлжит цэргийн гэмт хэрэг. Энэ нь "нацистууд"-ын тухай худал яриагаар Кремийн суртал ухуулгад автсан алан хядагчийн зориудын үйлдэл. Ийм гэмт хэрэг бүр төлөөсөө төлнө. Хэн ч нуугдаж чадахгүй. Бүгдийг олно" хэмээн Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андрей Ермак Твиттер хуудсандаа бичжээ. 

 

Украины өөр нэг албан тушаалтан энэ хэргийг Женевийн конвенци зөрчсөн хэрэг гэж мэдэгдлээ. 

 

"Энэ дүрс бичлэгийг олон улсын түншүүд болон бусад орны салбар нэгтнүүддээ Оросын ээлжит цэргийн гэми хэргийн баталгаа болгон илгээсэн" хэмээн Украины Хүний эрхийн асуудал хариуцсан түшмэл Дмитрий Лубинец мэдэгдээд олзны хүнийг хөнөөх нь Женевийн конвенци зөрсөн хэрэг гэж онцолсон байна. 

 

ShuuD.mn: Женевийн конвенцийн 3.1-д "Зэвсгээ хаясан, өвдсөн, шархадсан, баривчлагдсан болон бусад шалтгаанаар байлдааны ажиллагаанд оролцохгүй байгаа этгээдүүдэд аливаа нөхцөлд арьсны өнгө, яс үндэс, шашин шүтлэг, хүйс, гарал үүсэл болон бусад шалтгаанаар үл ялгаварлан хүмүүнлэг хандах ёстой. Үүнтэй холбоотойгоор эдгээр этгээдүүдийн амь нас, биеийн халдашгүй байдалд халдах, хөнөөх, хэрцгий хандах, тамлан зовоох зэрэг үйлдлийг хориглоно" хэмээн заасан. 

 

Украины Авулгүй байдлын албаны Мөрдөн шалгах ерөнхий газар дээрх бичлэгтэй холбоотойгоор Украины Эрүүгийн хуулийн 438 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу (дайны үеийн хууль) эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж Украины Ерөнхий прокурор Андрей Костин мэдэгджээ.

 

"Дайнд ч хууль бий. Олон улсын эрхзүйн зүйл заалт гэж бий, харин Оросын дэглэм үүнийг үл хайхарч байна. Гэвч гэмт хэрэг эрт орой хэзээ нэгэн цагт шийтгэл хүлээдэг. Хамааралтай бүх этгээдүүд хуулийн өмнө хариуцлага хүлээнэ" хэмээн Андрей Костин мэдэгдсэнийг "Интерфакс" дамжуулжээ.

 

Харин Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба олзны цэргийг хөнөөсөн хэргийг Олон улсын эрүүгийн шүүх шалгах ёстой хэмээн мэдэгдсэн байна.

 

"Украин мандтугай" гэсэн үгсээс л болж Оросын цэргүүдэд цаазлагдсан, зэвсэггүй украин олзны цэргийг харуулсан аймшигт бичлэг харлаа. Энэ нь өнөөгийн дайн үй олноор хөнөөж буй хэрэг гэдгийг дахин нэг баталгаа юм. Энэхүү аймшигт цэргийн гэмт хэргийг Олон улсын эрүүгийн шүүхийн прокуророр Карим Хан нэн даруй шалгах ёстой. Гэм буруутай этгээдүүд шүүхийн өмнө зогсох ёстой" гэж Дмитрий Кулеба Твиттер хуудсандаа бичжээ.

 

Украины албаны этгээдүүд олзны цэргийг хөнөөж байгаа бичлэгтэй холбоотойгоор ийнхүү байр сууриа илэрхийлсэн бол Оросын тал одоогоор ямар нэг тайлбар өгөөгүй байна.

 

Энд дуулгахад, олзны цэргүүдийг хөнөөж буй бичлэг гарч байгаа анхны тохиолдол нь энэ биш юм. Өмнө нь, украинчууд ч орос олзны цэргүүдийг хөнөөсөн явдал гарч байлаа. Тодруулбал 2022 оны 11 дүгээр сард Луганск мужид Оросын гурван цэргийг хөнөөж буй дүрс бичлэг цацагдсан. Энэ явдлыг Оросын Батлан хамгаалах яам буруушааж, Украины эрх баригчид болсон хэргийг мөрдөн шалгана хэмээн амлаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Дайны ялыг путлёрт, олзны цэрэгтэй хэрцгий хандаж алсан хэргийг шоогууд тохох хэрэгтэй, өөр зүйлгүй. 2 м, 2 м олс л хэрэгтэй, энэ нохдуудад.
2023-03-08
Тэнэгт:
Оросууд сэлэнгийг эзлээд гэж балайрдаг байна шүү.Бид УКРНАЦИСТУУД шиг монголд байгаа ОРСУУДАА хядаагүй ,хядах ч үгүй.8 жил ч буудахгүйг чи мал мэддэггүй худлаа цэцэрхэх юм
2023-03-08
2 коммунист гүрний дунд жижиг гарууд та нар ардчилал гэж мөн ч их цэцэрхэж байна даа,
2023-03-07
Оросууд бол бичлэг хийхгүй л ална. Зөндөө алсан ч байх. Энэ бол украйны хийсэн ажил алуулж байгаа нь оросйн хөдсний цэрэг. Оросоор ярьдгүй украйн цөөхөн шүү. Тэгвэл яагаад украйнчууд оросуудыг манайхаас хэд дахин олон хүнээ алуулсан гэж бахдалтай мэдэгдээд байгаа юм.
2023-03-07
Олон юм чалчиж гоншигонолгүй сайн байдал даа...
2023-03-07
Zochin:
Оросууд монгол руу довтолоод салэнгэ хөвсгөлийг эзэлчихвэл эх орон газар нутагийнхаа төлөө тулалдаж байгаа Монголчуудийг фашистууд гээд оросуудийг эх орныхоо төлөө тулалдаж байгаа гэх үү
2023-03-07
Тэнэгт:
Оросууд сэлэнгийг эзлээд гэж балайрдаг байна шүү.Бид УКРНАЦИСТУУД шиг монголд байгаа ОРСУУДАА хядаагүй ,хядах ч үгүй.8 жил ч буудахгүйг чи мал мэддэггүй худлаа цэцэрхэх юм
Оросуудыг:
Одоо дэлхий даяараа жигшиж байгаа, манай хэдэн усан толгойтуудаас бусад нь
2023-03-07
Zochin:
Neo нацистууд үнсэрхэг хэт даварсан үзэлтэнүүд бүх улсад байдаг Орост ч бас байдаг Оросууд үүгээр далимдуулж Укриан руу довтолж газар нутагий нь эзэлчихээд байгаа хөөрхий оросын хэдэн мянган залуучууд Путин өвгөний золиос болж алтан амиа алдаж байна даа
2023-03-07
оросууд их нүгэл хийж байна даа дараа нь оросуудыг дэлхий даяар жигшинэ
2023-03-07
Оросуудыг:
Одоо дэлхий даяараа жигшиж байгаа, манай хэдэн усан толгойтуудаас бусад нь
украйнд фашистууд байсан бол зэвсэгтэй армитай байх байсан орос руу дайраагүй байхад яагаад фашист болдог байна чамад фашист гэх баталгаа олдохгүй. бусдын улс руу нэвтэрч довтолж байж фашист гэдэг юм
2023-03-07
Мэдээж оросууд:
Олзлогдсон цэргүүдийн хуаранг бөмбөгдсөн нь хэн билээ
2023-03-07
Энэ юу ч биш:
Бууж өгсөн хоригдол-цэргээ лантуудаа биз дээ. Дарга нараа шүүмжлэн бичлэг хийсэн Эрхүүгийн цэргүүд бараг бүгд үхсэн гэнэ лээ
2023-03-07
IIIаалдаа Бадмаа
2023-03-07
Шаалдаа Бадмаа
2023-03-07
Иргэн:
Сэтгэцийн өвчтэй пзда минь , яаж худал гэж хэлж чадаж байнаа, хар малнуудаа, та нар шиг лалар комунистүүд үхэж дуусаж байж энэ улсад нар гийндээ аягүй бол, ийм өмхий бодолтой комунист новшнууд л яг үнэндээ энэ улсыг сүйдлэж байгаа шүү
2023-03-07
Зочин:
Украйны фашистуудын ээлжит худал пропаганда.
2023-03-07
Zochin:
Оросууд монгол руу довтолоод салэнгэ хөвсгөлийг эзэлчихвэл эх орон газар нутагийнхаа төлөө тулалдаж байгаа Монголчуудийг фашистууд гээд оросуудийг эх орныхоо төлөө тулалдаж байгаа гэх үү
украйнд фашистууд байсан бол зэвсэгтэй армитай байх байсан орос руу дайраагүй байхад яагаад фашист болдог байна чамад фашист гэх баталгаа олдохгүй. бусдын улс руу нэвтэрч довтолж байж фашист гэдэг юм
IIIаалдаа Бадмаа
Шаалдаа Бадмаа
Иргэн:
Сэтгэцийн өвчтэй пзда минь , яаж худал гэж хэлж чадаж байнаа, хар малнуудаа, та нар шиг лалар комунистүүд үхэж дуусаж байж энэ улсад нар гийндээ аягүй бол, ийм өмхий бодолтой комунист новшнууд л яг үнэндээ энэ улсыг сүйдлэж байгаа шүү