Хятадын агаарын такси туулсан зайгаараа дэлхийн дээд амжилт тогтоожээ. Хоёрдугаар сарын 23-ны өдөр болсон туршилтын нислэгийн үеэр Prosperity I нисдэг машин 250,3 км замыг туулсан талаар SCMP сонин мэдээлсэн байна.
Энэ нисдэг машиныг бүтээсэн AutoFlight стартапыг үндэслэгч Тянь Юйгийн өгүүлснээр, таван хүний суудалтай нисдэг машин 250,3 км замыг туулсан нь энэ төрлийн тээврийн хэрэгслүүд дундаас хамгийн өндөр үзүүлэлт аж. Туулсан зайг нисдэг машины хэмжигч болон хөндлөнгийн багаж төхөөрөмжийн тусламжтайгаар тогтоожээ.
AutoFlight стартап Prosperity I нисдэг машиныг Европын нислэгийн аюулгүй байдлын агентлагт 2025 он гэхэд бүртгүүлж, зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн Хятадын ачаа тээвэрлэлтийн салбарт агаарын таксиг ашиглах өргөдлөө энэ компани гаргажээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |