Туркэд газар хөдлөлтийн улмаас 80 тэрбум орчим долларын хохирол учиржээ

Туркэд газар хөдлөлтийн улмаас 80 тэрбум орчим долларын хохирол учиржээ

Хоёрдугаар сарын зургааны өдөр Турк, Сирид хүчтэй газар хөдлөлт болж, Туркэд гэхэд л 200 мянга гаруй барилга байшин нурж, амиа алдсан хүний тоо 46 мянгыг давсан юм. 

Дэлгэрэнгүй
Кадыров алдагдсан морио 10 сая доллараар үнэлжээ

Кадыров алдагдсан морио 10 сая доллараар үнэлжээ

ОХУ-ын Чеченийн тэргүүн Рамзан Кадыров барууны хоригт орж, улмаар Чех улс энэ хоригт нэгдсэний улмаас тус улсад Кадыровын өмч хөрөнгийг царцаасан юм. Энэ хөрөнгө дотор Кадыровын Зазу хэмээх азарга байсан бөгөөд саяхан хулгайд алдагджээ. Чехийн хэвлэлүүдээр Зазу азаргыг 18 мянган долларын үнэтэй гэж мэдээлсэн бол Кадыров үүнийг үгүйсгэж , морь нь 10 сая долларын үнэтэй хэмээн мэдэгдсэн байна.

Дэлгэрэнгүй
3D принтерээр хэвлэсэн анхны пуужинг сансарт илгээхэд бэлэн болжээ

3D принтерээр хэвлэсэн анхны пуужинг сансарт илгээхэд бэлэн болжээ

Америкийн Relativity Spase компанийн бүтээсэн Terran 1 пуужинг Флорида дахь сансрын буудлын хөөрөх хэсэгт байршуулан, хөөргөхөд бэлэн болжээ. Энэ нь 3D принтерээр бүтээсэн, түүхэн дэх анхны пуужин тээвэрлэгч гэж ВВС мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Toyota шинэ Приус машины урьдчилсан захиалгыг 34 мянган доллараар авч байна

Toyota шинэ Приус машины урьдчилсан захиалгыг 34 мянган доллараар авч байна

Стандарт горимд түлшний дундаж зарцуулалт 100 километрд 3,3-3,8 литр. Үүний зэрэгцээ машины батарейнаас эрчим хүч аван бусад төхөөрөмжийг ажилуулах боломжтой бөгөөд энэ нь байгальд зугаалах, эсвэл эрчим хүч тасалдсан үед нэн хэрэгцээтэй гэж шинжээчид онцолжээ. 

Дэлгэрэнгүй
Хятад бүсгүйчүүд цахим орчин дахь гадуурхлын эсрэг нэгдэж, үсээ ягаан өнгөөр будаж байна

Хятад бүсгүйчүүд цахим орчин дахь гадуурхлын эсрэг нэгдэж, үсээ ягаан өнгөөр будаж байна

Цахим орчин дахь гадуурхал, дээрэлхэлтийг эсэргүүцсэн хятад бүсгүйчүүд өвөрмөц аргаар тэмцэж эхэлжээ. Тэд үсээ ягаан өнгөөр будаж, тэмцэлд нэгдэж байгаагаа илэрхийлэх болсон гэж SCMP сонин мэдээлсэн байна. Ийнхүү үсээ ягаан өнгөөр будах болсон нь 23 настай Жэн Линхуагийн амиа хорлолттой холбоотой аж.

Дэлгэрэнгүй

"Мона Лиза"-ийн өмнө цуглан, эрхийнхээ төлөө тэмцжээ

Гуравдугаар сарын наймны өдөр эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх, Францын тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн 150 хүн Парис дахь Луврын музейд байх Мона Лизагийн өмнө цугларчээ. 

Дэлгэрэнгүй
Sky News: Иран Орос руу нууцаар их хэмжээний зэвсэг нийлүүлсэн

Sky News: Иран Орос руу нууцаар их хэмжээний зэвсэг нийлүүлсэн

Иран улс Орос руу нууцаар их хэмжээний зэвсэг нийлүүлсэн байж болзошгүй гэж  Sky News телевизийн эрэн сурвалжлах нэвтрүүлэгт өгүүлжээ. Сэтгүүлчдийн үзэж байгаагаар 100 сая сум, 300 мянган артиллерийн сумыг Каспийн тэнгисээр илгээсэн байж болзошгүй гэнэ.

Дэлгэрэнгүй

"Орос хууль"-ийг эсэргүүцэн Гүржид зохион байгуулсан жагсаалыг хүч хэрэглэн тараажээ

Гүржид эсэргүүцэл дагуулсан "гадаадын агентын тухай" хуулийн төслийн албан ёсны нэр нь "Гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай" юм. Энэ хуулийн төсөлд тусгаснаар, хилийн чанадаас санхүүждэг аливаа байгууллагыг "гадаадын агент" гэж бүртгэлд оруулах аж. Төсвийнх нь тавны нэгийг гадаадын санхүүжилт эзлэдэг байгууллагууд ч ийм бүртгэлд бүртгүүлэх ёстой гэнэ. Ийнхүү бүртгүүлэхгүй бол асар өндөр торгууль оноохоор заажээ. 

Дэлгэрэнгүй
Клара Цеткиний санаачилсан Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Клара Цеткиний санаачилсан Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

1910 оны наймдугаар сард Германы социал-демократ зүтгэлтэн Клара Цеткин Копенгагенд болсон бага хурлын үеэр эмэгтэйчүүдийн тэгш эрх, тусгаар байдлын төлөөх Олон улсын тэмцлийн өдрийг бий болгох санал гаргажээ. Энэ саналыг 17 орны оролцогчид бүгд санал нэгтэйгээр дэмжсэн байна.Улмаар 1911 онд энэ өдрийг анх Герман, Австри-Унгар, Дани, Швейцарт тэмдэглэн өнгөрүүлжээ. 

Дэлгэрэнгүй
Жорж Клуни Бэтмэний дүр бүтээж магадгүй

Жорж Клуни Бэтмэний дүр бүтээж магадгүй

Түүнчлэн Флэш киноны шинэ хэсэгт Генри Кавилл Супермэнд тоглосон 2013 оны "Ган хүн" киноны хэсгүүдийг үзүүлж байсан юм. Флэш киноны шинэ ангид гол баатар нь хэдэн жилийн өмнө бусдын гарт амиа алдсан ээжийгээ аврахын тулд цаг хугацааны эргүүлгийг өөрчлөхөөр супер хүчээ ашиглахаар зэхэж, харин энэ нь бүх зүйлийг муу тал руу нь эргүүлдэг тухай гарах аж. 

Дэлгэрэнгүй
Бостоны нисэх буудал дээр хоёр онгоц мөргөлджээ

Бостоны нисэх буудал дээр хоёр онгоц мөргөлджээ

АНУ-ын Массачусетс мужийн Бостоны олон улсын нисэх буудал дээр Юнайтед Эйрлайнс компанийн хоёр онгоц мөргөлджээ. Энэ талаар АНУ-ын Холбооны нисэхийн удирдлагын газраас авсан мэдээлэлтэйгээр АВС телевиз мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Роналду Сири рүү хүмүүнлэгийн ачаатай онгоц илгээж, сири хүүг тоглолтод урьжээ

Роналду Сири рүү хүмүүнлэгийн ачаатай онгоц илгээж, сири хүүг тоглолтод урьжээ

Сирийн Набиль Саид шүтээнээ харах хүсэлтэй байсан бөгөөд ийнхүү Роналду түүнийг урьснаар нь мөрөөдөл нь биелжээ. Мөн тоглолтын өмнө Роналду хүүтэй уулзсан талаар МИР24 мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Иран дуунаас хэт хурдан баллистик пуужин бүтээснээ зарлалаа

Иран дуунаас хэт хурдан баллистик пуужин бүтээснээ зарлалаа

Иран улс хөдөлгөөнт тэнгисийн тээврийн хэрэгсэл устгах, дууны хурднаас найм дахин хурдтай нисэх чадвартай дуунаас хэт хурдан пуужин бүтээснээ зарлажээ. Fars агентлагийн мэдээлснээр, Тегеранд болсон арга хэмжээний үеэр Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Мухаммед Бакыри энэ талаар мэдэгдсэн байна. 

Дэлгэрэнгүй
Алдарт Toblerone шоколадны хайрцган дээр цаашид Маттерхорн оргилыг дүрслэхгүй

Алдарт Toblerone шоколадны хайрцган дээр цаашид Маттерхорн оргилыг дүрслэхгүй

Tobler шоколадны үйлдвэрийг  Эмил Бауман болон Теодор Тоблер нар 1899 онд Бернд үүсгэн байгуулсан аж. 1909 онд патентлагдсан шоколад болон гурвалжин хайрцгийг бүтээхэд гагцхүү Маттерхорн оргилын дүрс ихээхэн санаа өгсөн гэдэг.

Дэлгэрэнгүй
Германы төрийн албан хаагчид эсэргүүцэлд нэгдэж, ажил хаяна гэж мэдэгджээ

Германы төрийн албан хаагчид эсэргүүцэлд нэгдэж, ажил хаяна гэж мэдэгджээ

Германы төрийн албан хаагчид цалин нэмэхийг шаардан, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Гуравдугаар сарын зургааны өдөр болсон энэ үйл явдлын талаар Германы DW агентлаг мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Парисын Дарь эхийн сүмийг ирэх онд нээнэ

Парисын Дарь эхийн сүмийг ирэх онд нээнэ

Парисын Дарь эхийн сүмийг сэргээн босгох ажил хурдацтай өрнөж байгаа, 2024 оны эцэс гэхэд сүмд мөргөл үйлдэх хүмүүс болон жуулчдад үүд хаалгаа нээнэ гэж Парисын эрх баригчид мэдэгджээ. 

Дэлгэрэнгүй
Беларусийн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Тихановскаяд 15 жилийн ял оноожээ

Беларусийн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Тихановскаяд 15 жилийн ял оноожээ

Энд дуулгахад, Тихановская  2020 онд Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байв. Тэрбээр 10 гаруй хувийн санал авч, хоёрдугаарт бичигдсэн гэж Беларусийн Сонгуулийн хороо мэдэгдэж байв. Харин энэ сонгуульд 1994 оноос хойш Беларусийг удирдаж буй Алексей Лукашенко ялалт байгуулсан юм. Түүнийг 80 гаруй хувийн саналаар ялсан гэж Сонгуулийн хороо мэдээлж байлаа

Дэлгэрэнгүй
Xiaomi цахилгаан машин үйлдвэрлэнэ

Xiaomi цахилгаан машин үйлдвэрлэнэ

Ухаалаг гар утасны үйлдвэрлэлээрээ дэлхийд томоохонд тооцогддог Xiaomi корпораци үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, цахилгаан машин үйлдвэрлэхээр болжээ. Энэ талаар SCMP сонин мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Латвид орос хэлээр сурталчилгаа хийхийг хориглож, орос хэлний хичээлийг хөтөлбөрөөс хасна

Латвид орос хэлээр сурталчилгаа хийхийг хориглож, орос хэлний хичээлийг хөтөлбөрөөс хасна

Латвийн парламент тус улсад явагдах сонгуулийн кампанит ажилд гагцхүү төрийн хэлийг ашиглах тухай заасан нэмэлт өөрчлөлтийг сонгуулийн өмнөх сурталчилгааны тухай хуульд оруулжээ. Энэ талаар Евроньюс мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Бригадын генерал Г.Болор АНУ-ын IWOS шагналын эзэн болжээ

Бригадын генерал Г.Болор АНУ-ын IWOS шагналын эзэн болжээ

“IWOC” -2023 шагналыг дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан, "нийгмийн гэрэлт ирээдүй”-г цогцлоохын төлөө ажиллаж буй 11 эмэгтэйд олгоно гэж мэдээлэлд өгүүлсэн байна. Шагнал гардуулах ёслолд хүмүүс зөвхөн урилгаар оролцох бөгөөд Цагаан ордны албан ёсны хуудас болон хэвлэл мэдээллээр шууд дамжуулан үзүүлэх аж. 

Дэлгэрэнгүй