Германы томоохон агаарын тээврийн компани болох гэр бүлийнхэнд зориулан бизнес зэрэглэлийн хэсэгт тусгай өрөө санал болгоно гэж Avianews сайт мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, холын нислэгийн үеэр гэр бүлийн хосуудад санал болгох бизнес зэрэглэлийн хэсэгт Suite Plus үйлчилгээ 2024 оноос хэрэгжих юм байна. Эхний ээлжинд Airbus A350 онгоцонд ийм өрөөг тохижуулах бол цаашлаад Boeing 787-9, Boeing 777-9, Boeing 747-8 гэсэн онгоцуудад ч ийм үйлчилгээг санал болгох гэнэ.
Гэр бүлийн өрөөнд хоёр хүн зорчихоор төлөвлөгдсөн. Хоёр том хүн эсвэл нэг том хүн, нэг хүүхэдтэй зорчих боломжтой аж. Харин бизнес зэрэглэлээр ганцаараа зорчиж яваа хүмүүс нэг хүнд зориулсан жижиг тасалгаа захиалж болох гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |