Их Британийн хаан III Чарльзыг сэнтийд залах ёслол ирэх тавдугаар сард болно. Энэ үеэр Британи даяар олон ёслолын арга хэмжээ, тоглолт зохион байгуулахын дээр уушийн газрууд уртасгасан цагаар ажиллах гэнэ.
Их Британийн Дотоод хэргийн сайд Суелла Браверманы мэдэгдсэнээр, III Чарльзыг сэнтийд залах ёслолд зориулан уушийн газар, клуб, баар цэнгээний газруудыг ердийн цагийн хуваариас хоёр цагаар илүү хугацаанд ажиллахыг зөвшөөрсөн гэнэ. Ингэснээр тавдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Их Британийн цэнгээний газрууд 23:00 цагт биш 01:00 цагт хаахаар болжээ.
Хаан ширээнд залах ёслол нь "онцгойлон тэмдэглэх ёстой нэн чухал үйл явдал" , тиймээс улс даяар хүмүүс цуглан, хаанд "урт удаан, аз жаргалтай хаанчлалыг ерөөхийн тулд" цуглан наргих боломжтой хэмээн Браверман мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |