Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
АНУ Хятадын крануудыг тагнуул хийх зорилгоор ашигладаг хэмээн сэжиглэв
2023-03-06

АНУ Хятадад үйлдвэрлэгдсэн боомтын өргөгч кранууд тагнуулын зориулалтаар ашиглагддаг байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа гэнэ.

 

Тодруулбал, энэ улсад үйлдвэрлэгдпсэн крануудыг тагнуулын мэдээлэл цуглуулах зорилгоор ашигладаг байж болзошгүй гэж Америкийн эрх баригчид санаа зовниж байгаа талаар The Wall Street Journal сонин бичсэн байна. Кранууд нь ачаатай чингэлгүүдийн үүсэл болон хүрэх газрыг хянах мэдрэгчүүдээр тоноглогдсон байдаг юм.

 

Ийм крануудын тусламжтайгаар Америкийн цэргийн ачааны явах чиглэлийг Хятад улс ажигладаг байж болзошгүй гэж Америкийн цэргийн хүрээллийнхэн сэжиглэж байгаа аж. Түүнчлэн краныг алсын зайнаас удирдах боломжтой, ийм техникүүд Америк даяар, тэр дундаа цэргийн салбарт ч тэнгисийн боомтуудад ашигладаг юм байна.

 

Хятадад үйлдвэрлэсэн краныг тагнуулд ашигладаг байж болзошгүй гэх энэ мэдээлэл гарсны дараа Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгч мэдэгдэл хийхдээ үүнийг "солиорол" хэмээн энрлэсний дээр худалдааны хамтын ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого хэмээн онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин