БНХАУ эрх баригчид коронавирусийн үр дагаврыг арилгахад 25 тэрбум доллар зарцуулахаар болжээ. SCMP сонины мэдээлснээр, коронавирусийн хязгаарлалтын бодлогыг цуцалсан ч ковидтой хийх тэмцэлд 170 тэрбум юань (24,6 тэрбум доллар) зарцуулахаар 2023 оны төсөвт тусгасан байна.
Хятадын Засгийн газрын тэргүүн Ли Көцяны мэдэгдсэнээр, төсөвт суулгасан энэ мөнгийг орон нутгийн захиргааны байгууллагуудад тэтгэмж олгох, коронавирусээс урьдчилан сэргийлэх, вирусийг хяналтад байлгах арга хэмжээнд зарцуулах юм байна. Нэн тэргүүнд, хүнд тохиолдол, тэр дундаа ахмад настан, хүүхэд, архаг хууч өвчинтэй хүмүүсийн дунд коронавирусийн халдварын тохиолдлыг шуурхай илрүүлэхэд онцгойлон анхаарах гэнэ.
Өмнөх оны дүнгээр, Хятадын 34 мужийн 22-оос ирүүлсэн тайланд тусгагдсанаар, 2022 онд БНХАУ бүх нийтийг шинжилгээнд хамруулах, хөл хорио тавих, хавьтагчдыг илрүүлэх, дархлаажуулах аян зохион байгуулах зэрэг коронавирустэй тэмцэх ажилд 420 тэрбум юань буюу 61 тэрбум гаруй доллар зарцуулжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |