Хойд Солонгос Номхон далайд тив алгасах пуужингаа турших үед АНУ пуужинг амдан устгах гэж оролдвол энэ үйлдлийг дайн зарлаж байгаа хэрэг гэж үзнэ гэж Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Уны дүү Ким Ё Жон мэдэгджээ. Түүний өгүүлснээр, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын Зэвсэгт хүчний командлал ийм санаа гаргасан гэж Өмнөд Солонгосын нэгэн хэвлэл мэдээлсэн гэнэ.
"Задгай тэнгист, Америкийн харьяаны бус агаарын орон зайд хөрш орнууддаа аюул занал учруулахааргүй нөхцөлд пуужин турших үед манай стратегийн зэвсгийг амдан барих зэрэг үйлдэл гаргавал үүнийг БНАСАУ-д дайн зарласан хэрэг гэж үзнэ " хэмээн Ким Ё Жон мэдэгджээ.
Сүүлийн жилүүдэд Хойд Солонгос пуужингийн туршилтаа эрчимжүүлсэн бөгөөд энэ он гарсаар хэдэнтээ пуужин харваж, үүний хариуд Өмнөд Солонгос, АНУ, Япон хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |