Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Грект төмөр замын ослын дараа эхэлсэн эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдалд шилжив
2023-03-06

Өнгөрсөн долоо хоногт Грект хоёр галт тэрэг мөргөлдөж, олон хүний амь насыг авч одсон  төмөр замын осол болсон. Осолд эрх баригчдын хариуцлагагүй үйлдэл нөлөөлсөн гэж үзсэн грекчүүд ослын дараагаас Грек даяар эсэргүүцлийн жагсаал эхлүүлсэн юм. Энэ эсэргүүцэл эмх замбараагүй байдалд шилжсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Тодруулбал, гуравдугаар сарын тавны өдөр Афин хот дахь Парламентын ордны өмнө эсэргүүцлийн жагсаалд оролцогчид болон цагдаагийнхны хооронд ширүүн мөргөлдөөн өрнөсөн талаар DW агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, зарим жагсагчид хогны сав шатааж, шатамхай шингэнтэй лонх шидсэний хариуд цагдаагийнхан нулимс асгаруулагч хий, гэрэлт дуут гранат ашиглажээ. 

 

Ням гарагт болсон эсэргүүцлийн арга хэмжээний үеэр 12 мянга орчим хүн цугласан талаар цагдаагийнхан мэдээлсэн байна. Тэд Лариса хотын орчимд болсон галт тэрэгний ослоор амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, хар өнгийн олон зуун бөмбөлөг тэнгэрт хөөргөжээ.

 

Мөн өдөр Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис төмөр замын ослын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнэс уучлалт гуйсан талаар ВВС мэдээлсэн байна. Гуравдугаар сарын нэгэнд шилжих шөнө ачааны болон зорчигч тээврийн галт тэрэг мөргөлдсөний улмаас 57 хүн амиа алдсан юм.

 

"Грект 2023 онд ийм явдал, хоёр өөр чиглэлд явж буй хоёр галт тэрэг нэг зам дээр таарах ийм нөхцөл гарах ёсгүй байсан юм" хэмээн Грекийн Ерөнхий сайд Фейсбүүк хуудсандаа бичжээ.

 

Энд дуулгахад, ослын маргааш өдрөөс буюу гугравдугаар сарын хоёрноос Грек даяар эсэргүүцэл өрнөж байгаа юм. Түүнчлэн төмөр замчид ажил хаяж байв. Боловсрон хүчин хангалтгүй, хуучирсан тоног төхөөрөмж зэрэг олон хүчин зүйл, асуудлын улмаас осол гарсан гэж үйлдвэрчний эвлэлийнхэн мэдэгдэж байлаа. Ослын улмаас Грект гурван өдрийн үндэсний хэмжээний гашуудал зарласан бол хэргийн хариуцлагыг өөр дээрээ авсан тээврийн сайд гуравдугаар сарын нэгний өдөр огцорсон юм. Харин төмөр замын ослын хэрэгт сэжигтнээр Лариса өртөөний 59 настай даргыг татсан бөгөөд түүнийг санамсар болгоомжгүйгээр хүний амь насанд хүрсэн хэрэгт буруутгаж байгаа аж. Өртөөний даргын өмгөөлөгч өгүүлснээр, сэжигтэн сүйрэлд тодорхой хэмжээгээр буруутай гэж хүлээн зөвшөөрсөн ч сүйрлийн гол шалтгаан нь техникийн эвдрэл гэмтэл гэж үзэж байгаа гэнэ. Өөд өөдөөсөө ирж яваа галт тэрэгнүүдийг өөр зам руу оруулдаг автоматжуулсан системийн түлхүүрийг өртөөний дарга эргүүлсэн ч систем ажиллаагүй хэмээн тэрбээр өгүүлжээ. Ийнхүү техникийн саатал гарсан байхад галт тэрэгнүүдийн машинстуудад мэдээлээгүйн шалтгааны талаар тодорхойгүй байна. .

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин