Дэлхийн хамгийн их хүн амтай улсад тооцогдсоор ирсэн Хятадад төрөлт багасч, өнгөрсөн онд хүн амынх нь тоо буурсан талаарх мэдээлэл гарч байсан. Ийм нөхцөлд төрөлтийг нэмэгдүүлэхтэй холбоотой төрөл бүрийн санал гаргажээ.
Жэнминь жибао сонины мэдээлснээр, Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хорооны хурал дээр шинэ санаануудыг дэвшүүлсэн байна. Олон санал гарсны дотор залуусын ажлын өдрийг багасгаж, наймаас дээш цаг ажиллахыг хориглох санал багтжээ. Залуусын ажлын цагийг багасгаснаар гэр бүл, хувийн амьдралдаа зарцуулах цаг зав гарна гэж ардын төлөөлөгчид үзсэн байна. Түүнчлэн оюутнуудад зориулсан жирэмслэлт, төрөлтийн даатгал нээх санал гаргажээ.
Энд дуулгахад, Хятадад өнгөрсөн оны тооллогоор хүн амын тоо сүүлийн 60 жилд анх удаа буурсан нь тодорхой болсны дээр 2022 онд мянган хүнд ногдох төрөлт 7,52 байснаас 6,77 болтол буурсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |