Оросын царцаасан хөрөнгөнөөс олсон орлогыг Бельги Украинд тусламж болгон илгээнэ
Бельги улс Оросын царцаасан хөрөнгөнөөс олсон орлого болох 200 сая еврог Украинд тусламж болгон илгээхээр болжээ. Энэ хөрөнгийг цэргийн нийлүүлэлт болон дүрвэгчдийг дэмжихэд зарцуулна гэж Бельгийн Ерөнхий сайд Александер де Кроо Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нарын хамт Гаагд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.