Тавдугаар сарын есний өдөр Георгийн тууз зүүж олон нийтийн газраар явбал торгоно гэж Молдавын цагдаагийн газар иргэдэд анхааруулжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Виорел Чернэуцану мэдэгдсэнийг News.Maker сонин дамжуулсан байна.
Цагдаагийн газрын дарга Чернэуцанугийн тайлбарласнаар, Орос улс Георгийн туузыг Украины эсрэг түрэмгийллийн бэлгэдэл болгон ашиглаж байгаа тул Молдавт энэ туузыг зүүх нь Оросын түрэмгийллийг зөвтгөх эсвэл алдаршуулж буйд тооцогдох аж.
2022 оны хавар Молдавын парламент Георгийн тууз, Z, V үсэг зэрэг цэргийн түрэмгийллийн бэлгэдлүүдийг зүүвэл торгууль оноох тухай хууль баталсан.Тиймээс хориотой үйлдлийн төлөө шийтгэл хүлээхгүйн тулд өдөөн хатгалгад автахгүй байхыг цагдаагийнхан иргэддээ хандан уриалжээ. Мөн Георгийн тууз зүүсэн иргэдийг хууль зөрчсөн гэж үзэн, торгоно хэмээн анхааруулсан байна. Харин Георгийн тууз одон медалийн нэг хэсэг бол зүүхийг зөвшөөрөх аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |