Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Сербид сургуульд халдлага болсны дараа Вучич 12 наснаас эхлэн эрүүгийн хариуцлагад татах санал гаргажээ
2023-05-04

Сербид 14-өөс дээш насныхан эрүүгийн хариуцлагад татагдах хуультай. Харин энэ насны босгыг бууруулж, 12 наснаас эхлэн эрүүгийн хариуцлагад татдаг болгох асуудлыг хэлэлцэх үүргийг Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Засгийн газартаа өгчээ. 

 

Эрүүгийн хариуцлагад татагдах насыг 12 болгон бууруулахын зэрэгцээ  дунд болон ахлах ангийн сурагчдыг хар тамхи хэрэглэсэн эсэхийг шалгах шинжилгээг албан журмаар авдаг болохыг Сербийн Ерөнхийлөгч Вучич уриалсан байна. 

 

Тэрбээр ийм санал, уриалга гаргах болсон нь лхагва гарагт Сербид болсон аймшигт хэрэгтэй холбоотой юм. Лхагва гарагт Сербийн нийслэл дэх дунд сургуульд өсвөр насны хүү гал нээж, найман хүүхэд, сургуулийн хамгаалагчийг хөнөөж, зургаан хүүхэд, нэг багшийг шархдуулсан байна. Хэргийг үйлдсэн өсвөр насны хүүхэд 2009 онд төрсөн, аавынхаа буугаар гал нээсэн нь тогтоогджээ. Тэрбээр одоо сэтгэцийн эмнэлгийн тусгай хэсэгт байгаа бөгөөд хэрэг хүлээх насанд хүрээгүй тул эцэг, эхийг нь 48 цагийн хугацаатай баривчлан саатуулсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин