Дэлхийн банкны шинэ Ерөнхийлөгчөөр Энэтхэг, Америкийн бизнесмен Аджай Банга томилогджээ. Тэрбээр өмнө нь МастерКарт компанийг удаан хугацаанд удирдаж байсан аж.
Евроньюс агентлагийн мэдээлснээр, Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн цорын ганц хүн нь 63 настай Аджай Банга байсан гэнэ. Энэ банкны захирлаар Америкийн иргэн томилогддог бөгөөд АНУ нэр дэвшүүлдэг уламжлалтай.
Аджай Банга зургадугаар сарын хоёрны өдрөөс албан тушаалдаа очиж, ирэх таван жилд Дэлхийн банкийг удирдах юм. Дэлхийн банкны өмнөх ерөнхийлөгч Дэвид Малпасс албан тушаалаа орхиж байгаагаа энэ оны хоёрдугаар сард зарласан. Үүрэгт ажлаасаа нэг жилийн өмнө халагдаж байгаа шалтгаанаа тэрбээр тайлбарлаагүй юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |