Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
ZONA.MEDIA: Монголд Оросын дайны суртал ухуулгыг хэрхэн хийдэг вэ
2023-05-05

SHUUD.MN: Оросын хараат бус мэдээллийн агентлаг болох "Медиазона"-ийн Төв Азийн редакци "Оросын дайны суртал ухуулга Монголд хэрхэн явагддаг вэ?" гэсэн нийтлэл гаргасныг орчуулан хүргэж байна. 

 

МЕДИАЗОНА: Орос Украин руу түрэмгийлсний дараа "украин нацистуудын уур хилэн", "барууныхны үгсэн хуйвалдаантай тэмцэж" байгаа тухай суртал ухуулга Төв Азийн орнуудаар тархах болсон юм. Монгол ч үүнээс хоцорсонгүй. Энэ улсад Оросын Элчин сайдын яамны заавраар "эр зоригийн хичээл", жагсаал цуглаан зохион байгуулж байгаа бол дипломатууд АНУ энэ улсад "НАТО-ийн биолабораториудыг" шилжүүлэн байршуулах гэж байна гэж ярих болсон юм. Гэхдээ монголчууд бүгдээрээ Оросыг дэмжиж байна гэж хэлж хэрхэвч болохгүй. 

 

Дипломатчид/суртал ухуулагчид

 

Монгол дахь суртал ухуулгын гол түшиц газар нь Оросын Элчин сайдын яам. Чухамхүү Оросын дипломатуудын дэмжлэгтэйгээр "Оросын цэргийн сүр хүч", "украин фашизмтай хийх тэмцэл"-ийн тухай ярьдаг арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг юм.

 

Тухайлбал, гуравдугаар сарын долооны өдөр Улаанбаатар дахь Элчин сайдын яамны байранд Украин руу түрэмгийлсний нэг жилийн ойд зориулсан дугуй ширээний ярилцлага болсон. ЭСЯ-ын мэдээлснээр, энэ уулзалтад "Украинд болж буй үйл явдалтай холбоотой өөрийн гэсэн бодол санаа, байр суурьтай" монголчууд оролцсон бөгөөд тэдний дунд энгийн иргэд, улс төрчид, Оросыг дэмждэг "Друзья Новороссии" зэрэг байгууллагуудын төлөөлөгчид оролцжээ.

 

Энэ дугуй ширээний ярилцлагаар эзлэн түрэмгийлэгдсэн Донецк болон Луганск мужуудын оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцсэн аж. Дипломатуудын онцолсноор, Монголын нийслэлийн сайхан сэтгэлт оршин суугчид таван тонн хүнс, 40 сая төгрөгийг хандивлажээ.

 

Дугуй ширээний ярилцлагад оролцогчид Оросын армийн үйл ажиллагааг дэмжих талаар ч хэлдэлцсэн байна. "Друзья Новороссии" нийгэмлэгийн тэргүүн Бадрахын Батболдын онцолсноор "үй олноор хөнөөх болон фашизмыг тэвчиж болохгүй тул тусгай цэргийн ажиллагааг эхлүүлэхээс аргагүй" байсан гэнэ.

 

Мөн энэ уулзалтад оролцогчдод RT сувгийн бүтээсэн "Чөлөөлөлт" ажиллагаа" кино, "Донбассын эмгэнэл" гэрэл зургийн үзэсгэлэнг үзүүлжээ. Энд Z, V үсэг бүхий хар футболкатай хүмүүс оролцож байгаа нь ихээхэн анхаарал татна. 

 

Энэ төрлийн өөр нэг арга хэмжээ 2022 оны 12 дугаар сарын есний өдөр болсон юм. Оросын Эх орны баатруудын өдөрт зориулан Улаанбаатарын нэгэн сургуулийн 150 сурагчид "эр зоригийн хичээл" оржээ. Энэ "эр зоригийн хичээл" бүх хүнд таалагдсан уу гэвэл үгүй, хэвлэл мэдээллээр үүнийг буруушааж, дайны суртал ухуулга хийлээ хэмээн бичсэн бол Монголын Ардчилсан намын гишүүд болсон хэргийг шалгахыг уриалж байв. 

 

Үүний дараахан Оросын Элчин сайдын яам сургуульд суртал ухуулга хийсэн гэх мэдээлэл нь худал мэдээлэл гэж онцлоод, "эр зоригийн хичээл" дээр Халхын голын тулаанд Зөвлөлт, Оросын ард түмэн хамтдаа байгуулсан гавьяаны талаар сурагчдад ярьсан гэж дипломатууд баталж байсан юм.

 

Оросын дипломат төлөөлөгчийн газар энэ төрлийн уулзалтыг тогтмол хийдэг. Энэ онд Улаанбаатар дахь Русский дом-д ОХУ-аас Монголд суугаа цэргийн атташе Павел Петруниний лекц болсон юм. Энэ лекцээр "тусгай цэргийн ажиллагааны шалтгаан, дэлхийн фашизмтай хийх Оросын тэмцэл"-ийн талаар ярьсан гэх.

 

Оросын дипломатууд лекц зохион байгуулаад зогсохгүй Элчин сайдын яамны ажиллагаанд шууд хамааралгүй сэдвээр хэвлэлийн мэдээ гаргах нь ихэссэн юм. 

 

Тухайлбал, хоёрдугаар сарын 15-ны өдөр ЭСЯ-ын ажилтнууд "Киевийн дэглэм орос гэсэн бүхнийг устгахаар чармайж байгаа" гэсэн мэдээлэл гаргаж байсан бөгөөд Оросын цэргийн алба хаагчид "Украиныг хүнийг үзэн ядах үзэл суртлаас нь салгахын тулд өвөг дээдсийнхээ гавьяаг үргэлжлүүлж" байгаа тухай постуудыг фейсбүүк хуудсандаа байнга нийтэлдэг. Ийм мэдээллүүдэд Украины цэргийн алба хаагчдыг "өөрийн орны энгийн иргэдийг барьцаалж, хөнөөдөг нацистууд" гэж бичнэ. Түүнчлэн "үгсэн хуйвалдсан барууныхан" гэсэн үг ч хэрэглэж,  барууны орнуудыг "Киевийн дэглэмийн гэмт хэргийн хамсаатнууд" гэх аж. 

 

Мөн цэргийн биологийн лаборатори байгуулах тухай сэдвийг ч хөндөнө. Оросын суртал ухуулга Монголд энэ сэдэвт онцгой анхаарал хандуулдаг. Жилийг өмнө Оросын хэвлэл мэдээллүүд биолабаратори гэсэн мэдээллийг ихээр цацаж байлаа. Тухайн үед Оросын хэд хэдэн төрийн мэдээллийн сувгаар АНУ биолабораториудаа Украинаас Монгол руу шилжүүлэх гэж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж байв. Америкийн тал Монголын эрх баригчидтай хэдийнэ тохиролцсон, Монголд лабораторио байгуулах гэж байна гэж барин тавин мэдээлж байсан юм.

 

Монголын Гадаад хэргийн яам энэ мэдээллийг няцааж, Монголд ийм лаборатори байгуулагдахгүй гэж албан ёсоор мэдэгдэж байсан бол Монголын Парламентын гишүүн Тогмидын Доржханд Косачевыг албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байв.

 

Алх, хадуур

 

Биолабораторийн тухай ихээхэн мэдээлэл гарах болсон нь олны анхаарлыг татав. 2022 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр "общество Новороссия-друзья в Монголии" олон нийтийн хөдөлгөөн Оросын армийг дэмжин Жуковын хөшөөний орчимд цуглаан зохион байгуулж байв. Энэ цуглааны оролцогчид Монголд биолаборатори байгуулахыг эсэргүүцэж байгаагаа ч илэрхийлж байлаа. Цуглаанд нутгийн иргэд төдийгүй Оросын иргэд гээд нийт 350 хүн оролцжээ.

 

Энэ бол "Общество Новороссия — друзья в Монголии" хөдөлгөөний анхны арга хэмжээ биш юм. Тэд Улаанбаатар "Үхэшгүй мөнхийн хороо" арга хэмжээг зохион байгуулагчдын нэг байсан бөгөөд арга хэмжээний үеэр "Бид Оросыг дэмжиж байна", "Бид Орост хайртай" гэсэн бичигтэй хуудас барьж, Оросын далбааг мандуулж байв.

 

Оросын бодлогыг дэмжих тун хачирхалтай хэлбэрүүд ч энд ажиглагдана. Өнгөрсөн сард Монголын "Мистер" хамтлаг Халхын голын тулааны 85 жилийн ойд зориулан "Ура" нэртэй дуу гаргажээ. Тэд энэ дуугаа ЗХУ-ын үеийн цэргийн дүрэмт хувцас өмсөн, Монгол, Орос, Зөвлөлтийн төрийн далбааны наана реп үглэх аж. Клипэн дээр цэргийн техник харагдаж, "Алх хадуур, зөвлөлтийн далбаа", "Манай ард түмнүүдийн ах дүүгийн нөхөрлөл мандтугай" гэсэн үгс гарах аж. Монголын 113, 1А гэсэн бусад реперүүд ч ийм дуу гаргажээ. Тэд клипээ Жуковын хөшөөний орчимд хийж, цэргийн хувцастай хүмүүсийг ч оруулсан байна. 

 

Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид эдгээр клипийг Оросыг баримталсан хэмээн буруутгаж, Монголын Зэвсэгт хүчний Жанжин штаб ивээн тэтгэсэн гэж харджээ. Ийн сэжиглэх болсны учир нь Украин руу түрэмгийлснийг эсэргүүцдэг монгочлууд Жуковын хөшөөг буулгахыг шаарддаг ч нутгийн эрх баригчид татгалзаж байгаа юм.

 

Хэдийгээр Монголд суртал ухуулга хүчтэй явагдаж байгаа ч энэ улсын эрх баригчид төвийг сахисан бодлого баримтлахыг хичээн, Оросын түрэмгийллийг ил тодоор дэмжиж байгаагүй. Үүний зэрэгцээ "хэсэгчилсэн дайчилгаа"-аас зугтсан оросуудад оршин суух эрх олгохоор шийдэж байв. Түүнчлэн Монголын Засгийн газар Украинд 150 мянган долларын тусламж илгээхээр болсон юм.

 

Монголд Оросыг баримталсан хөдөлгөөнүүдээс гадна "Монгол дахь украинчууд"байгууллага ч үйл ажиллагаа явуулж, Оросын түрэмгийллийн хохирогчдод зориулж хандив цуглуулдаг юм. Түүнчлэн Монгол руу зугтсан Украины иргэд Монголын олон оршин суугч Украиныг дэмжиж, дайн эсэргүүцдэг талаар "Сибирь.Реалии" хэвлэлд ярьж байв.

 

Үүний зэрэгцээ Монголд дайн эсэргүүцсэн цуглаан зохион байгуулдаг хэд хэдэн бүлгэм бий. Хамгийн алдартай нь #NoDoubleStandard и #NoWar хөдөлгөөн юм. Түүнчлэн өнөөгийн эрх баригчдыг шүүмжилж, Орос Украин руу түрэмгийлснийг эсэргүүцдэг блогчид ч бий. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-04-16
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-04-16
Дайныг эсэргүүцсэн залуус яахав ээ жагсч л байг л дээ. Дайн угаасаа хэрэггүй шд
2023-05-08
тусламж өгч тэнэгтээ юу монгол төвийг сахигч дайны аль ч талд тусалж болохгүй. бид төвийг сахидаг гээл болоо бид хуучны монгол биш тэр үед чойбалсан удирдаж байсан одоо тэр байхгүй
2023-05-08
Тэр нөү мөү мэтийн гадны хөлснийхөн харийн дэвсгэрүүд хэдхэн мал жагсаж энэ тэр. Эх орончид очоод тэр шар даавууг ураад новшнуудыг балбаад хаячихаж болдоггүй юмуу
2023-05-07
Дайныг эсэргүүцсэн залуус яахав ээ жагсч л байг л дээ. Дайн угаасаа хэрэггүй шд
Bravo bravo:
Chii uneniig hellee
2023-05-06
Өвөө:
Одоо Кобзоны концерт нэг үзчихвэл
2023-05-06
Orosuud Doping tamirchidaa avaad zail. Mongoliig dainii sanxuujuulegch bolgoson baina. Bolimoor yum.
2023-05-06
Зочин:
Монголд бас оросын эсрэг франц , герман , итали ,англичууд хүчтэй суртал ухуулага хийдэг.Дайныг зогсоох ганц арга бол ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ юм.Тэд дайныг зогсоохоос өмнө Украйнчуудаар дайн хийлгэж ардаас нь зэвсэг өгч байдаг.За тэгээд украйныг дэмжигч 25%,оросыг дэмжигч 50 % ,аль ашигийг дэмждэггүй 25 орчим хувь байдаг.
2023-05-06
Mongoliin ust daisan bol elbegdorj
2023-05-06
Зочин:
Монголд бас оросын эсрэг франц , герман , итали ,англичууд хүчтэй суртал ухуулага хийдэг.Дайныг зогсоох ганц арга бол ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ юм.Тэд дайныг зогсоохоос өмнө Украйнчуудаар дайн хийлгэж ардаас нь зэвсэг өгч байдаг.За тэгээд украйныг дэмжигч 25%,оросыг дэмжигч 50 % ,аль ашигийг дэмждэггүй 25 орчим хувь байдаг.
Эх оронч:
Орос бол монголчуудын мөнхийн өст түүхэн дайсан мөн. Яагаад гэвэл тэд хамгийн том газар нутгийг Монголоос дээрэмдсэн.
2023-05-06
Bravo bravo:
Chii uneniig hellee
Тийм ээ. Чиний оросууд биднийг бусдад алдахгүй гартаа чанга атгаж байхын тулд - Та нарыг биднээс өөр хэн ч ингэж сайн харж хандаж явахгүй шүү. За юу - гэж байгаад л 1937 онд ёстой хядах шиг л болсон доо. кк
2023-05-05
Бат:
Монголд Тусгаар тогтнолийг Орос өгсөн хэрэв Оросууд өгөөгүй бол Монгол өдийд сураггүй сүйрэх байсан ҮҮНИЙГ ОЙЛОГО ИАЛНУУДАА
2023-05-05
Тийм ээ. Чиний оросууд биднийг бусдад алдахгүй гартаа чанга атгаж байхын тулд - Та нарыг биднээс өөр хэн ч ингэж сайн харж хандаж явахгүй шүү. За юу - гэж байгаад л 1937 онд ёстой хядах шиг л болсон доо. кк
Иванууд гэж өөрсдөө хөгжихгүй ,хөршүүдээ хөгжүүлэх дээш гаргах дургүй их гүрэн гэсэн үлгэртээ хэт итгэсэн хөгийн нэг оркууд бна аа.
2023-05-05
Бат:
Бид энэ хоёр улсаас болж хоёр хуваагдах нь маш тэнэг хэрэг. Учир нь бидний маргаанаас болж энэ асуудал шийдэгдэхгүй. Саваагүй нохой саранд хуцна гэдэг шиг. Монгол улсын ИРГЭН бид "Хэнийх нь ч талд орохгүй. Дайныг дэмжихгүй" гэж дэлхий дахинд Монгол Улсын бодлогыг илэрхийлсэн Монголынхоо төрийн байр суурийг дэмжин дагах нь зохилтой.
2023-05-05
Болд:
Ямар ч дайныг эрүүл саруул сэтгэлгээтэй ямар ч хүн дэмжихгүй нь мэдээж
2023-05-05
Ивануудын хөлсний бичээчид ажилдаа орж
2023-05-05
Зочин:
Тэр Жуковын хөшөөг буулгана гэдэг бол агуу тэнэглэл шүү. Жуковын хөшөө бол Монголд байгуулсан гавьяаг нь үнэлэн хүндэтгэн байгуулсан ЦЭРЭГ ХҮНД ЖАНЖИН ХҮНД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН хөшөө юм шүү. Оросын хөшөө биш Оросуудын ч хөшөө биш. Бидний барьсан Зүгээр л цэргийн жанжинд хүндэтгэл үзүүлэн барьсан хөшөө л гэж би ойлгодог. Үеийн үед байгуулсан гавьяаг чинь хүндэлнэ ээ л гэж байгаа хэрэг өөр юм байхгүй. Энийг улс төржүүлэн элдэвлэж байгаа зүйл бол Барууныханы шаардлага хатгалгаар хийж байгаа барууны боол болсон улсуудын хийж байгаа л зүйл. Ийм зүйл Оросыг тойрсон барууны боол улсуудад бүгдэд нь болж байгаа Зөвлөлтийн цэргийн дурсгалд зориулсан хөшөөг нураах увайгүй тэнэг үйлдэл хаа сайгүй л болж байна.
2023-05-05
Zochin:
Монголд Ардчилал гэгч гоё гялгар үгийг шүтэгч хэнээтэй фанатикууд маш их болж байгаа. Тэр хайрт Америк Европ Япон нь Орос Гятад 2-ыг гатлаад даваад ороод ирж чадахгүй гацна гэдгийг өчүүхэн ч ухамсарладаггүй. НҮБ-д бүртгэлтэй улсыг яах юм бид айхгүй гэж гонгинодог. Орос байхгүй хүчгүй бол одоо Гятдын нэг муж болно гэдгээ өчүүхэнч гадарладаггүй хүмүүс шүү. ЮНЕСКО дээр ил цаганаар харуулж байгаад Монголын өв соёлыг Гятдынх гэж дайрч Гятдынх болгох гэж биднийг устган сөнөөхийг ил цагаанаар чармайж байгаа Гятдаа анзаарчих дараа нь Орос муу муу гэж орилоорой та бүхэн. Орос бол хэзээнээсээ хөршүүддээ дээрэнгүй хандаж ирсэн улс. Энэ бол хатуу үнэн. Гэхдээ бидэнд одоо Сонголт алга Гятаддаа устгуулчихгүйн Оросоо дэмжихээс өөр яахав дээ.
2023-05-05
Оросуудыг асуудалтай нөхдүүд дэмждэг.Тэд хөршүүддээээлгүй адгийн хөрш.
2023-05-05
Орост амьдардаггүй орос эх орончоо:
Дайн дуусахаар манай Монголын бизнесменүүд Укрианд 1000 цагаан гэр бэлэглэнээ. Тэгэхээр мояа ояа нар оросын элчинтэйгээ хамт багтарч уурлан байж ядаад боож үхээрэй.. кк
2023-05-05
Сайхан орос ардын үлгэр.. 2014 онд орос гаралтай иргэдийг шатаасан нь.
2023-05-05
Орос дайныг эхлүүлээгүй Америк эхлүүлсэн гэдгийг хэчнээн үгүй яах юм. Украйнд 2014 онд улбар шар хувьсгал гаргаж Орос хэлтэй иргэдийг амьдаар нь шатааж, био лабароториуд барьж элдэв өвчин тарааж, нацист үзэлтнүүдийг зэвсэглэж санхүүжүүлж, бүр Украйны бонир цөмийн талаар хүртэл ярьж, Донецк Луганскийг 8 жилийн турш хүнд зэвсгээр балбаж элдэв өдөөн хатгалга хийсээр эцэст нь Украйны цэргээо эхэлж Оросын хил рүү цөмрүүлж ингэж л дайныг эхлүүлсэн юм . Орос эх орныхоо аюулгүй байдлын үүднээс л энэ дайныг эхлүүлсэн.
2023-05-05
Сайхан орос ардын үлгэр.. 2014 онд орос гаралтай иргэдийг шатаасан нь.
Эргүү тэнэгүүд л оросыг дэмжиж буй. Аа зарим нь бол мөнгө аьбал төрсөн эхээ ч буудахаас дутахгүй малнууд. Ийм л 2 төрлийн оркууд оросын даыныг дэмжиж байна даа
2023-05-05
Бат:
Монголд Тусгаар тогтнолийг Орос өгсөн хэрэв Оросууд өгөөгүй бол Монгол өдийд сураггүй сүйрэх байсан ҮҮНИЙГ ОЙЛОГО ИАЛНУУДАА