Тавдугаар сарын гурванд шилжих шөнө Москвагийн Кремль рүү хоёр дрон довтолсон хэрэг гарсан. Энэ үйл явдалд Оросын тал Украиныг буруутгаж, шаардлагатай үед нь хариу арга хэмжээ авна хэмээн сүрдүүлж байв.
ВИДЕО: Кремль дроны довтолгоонд өртөв
Кремль рүү дроноор довтолсон хэргийн талаар Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ Украин АНУ-ын зааварчилгаагаар довтолсон хэмээжээ. Оросын эрх баригчид Кремль рүү довтолсон хэргийг төлөвлөгөөт алан хядах ажиллагаа, Путиний амь насанд халдах гэсэн хэрэг хэмээгээд энэ халдлагыг зохион байгуулсан хэмээн АНУ-ыг буруутгасан байна.
Харин Украин энэ довтолгоонд хамааралгүй хэмээсэн бол АНУ энэ үйл явдлын талаар мэдэгдэл хийхдээ Орос Украинд ээлжит цохилтоо өгөхдөө өөрсдийгөө зөвтгөхийн тулд өөрсдөө ийм халдлага зохион байгуулсан байж болзошгүй гэж онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |