Энэтхэгийн Гоа мужид Хятад, Оросын Гадаад хэргийн сайд нар уулзжээ. Энэ уулзалтын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Цинь Гань Хятад улс Оростой хамтран Украины сөргөлдөөнийг зохицуулахад хувь нэмэр оруулахад бэлэн байгааг илэрхийлсэн байна.
"Хятад улс энхийн хэлэлцээрийг урагшлуулж, хямралыг улс төрийн аргаар зохицуулахад томоохон хувь нэмэр оруулахын тулд Оростой хамтран ажиллахад бэлэн" хэмээн Цинь Ган мэдэгджээ. Үүний хариуд Лавров "ОХУ энэ асуудлаар Хятадтай нягт харилцаа холбоотой байхад бэлэн", БНХАУ-ын бэлтгэсэн энхийн төлөвлөгөөнд ихээхэн ач холбогдол өгч байгаагаа мэдэгдсэн гэж Оросын ГХЯ мэдээлсэн байна.
Хятадын Гадаад хэргийн яам хоёрдугаар сарын 24-ны өдөр Украины сөргөлдөөнийг зохицуулах 12 зүйл бүхий энхийн төлөвлөгөө танилцуулж байлаа. Энэ төлөвлөгөөнд бүхий л байлдааны ажиллагааг зогсоох, хүйтэн дайны сэтгэлгээнээс татгалзахыг уриалсан байв. АНУ, Украин энэ төлөвлөгөөг шүүмжилж байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |