Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Сербид Үндэсний хэмжээний гашуудал зарлажээ
2023-05-05

Тавдугаар сарын гуравны өглөө Сербид 13 настай хүү сургууль дээр найман хүүхэд, нэг хамгаалагчийг буудан хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

 

Сербид сургуульд халдлага болсны дараа Вучич 12 наснаас эхлэн эрүүгийн хариуцлагад татах санал гаргажээ

Энэ хэргийн дараа Сербийн эрх баригчид тавдугаар сарын 5-7-ны өдрүүдэд улс орон даяар гашуудал зарлажээ. Улмаар нийслэл Белград хотод 13 настай хүүгийн гарт амиа алдсан  найман хүүхэд, мөн нэг хамгаалагчийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ тавдугаар сарын дөрөвний өдөр болсон байна. Түүнчлэн амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх хэсгүүд  хот даяар бий болжээ. 

Сербийн хэвлэлүүдийн мэдээлснээр, халдлага үйлдсэн өсвөр насны хүү энэ хэрэгт урьдаас бэлдэж байсан, мөн ердөө 13-хан настай гэдэг нь олныг цочирдуулж, Серби даяар зэвсгийн хэрэглээ, эрүүгийн хариуцлагад татах насыг багасгах тухай хэлэлцүүлэг өрнүүлэх шалтгаан болсон байна. Есөн хүний амийг хороосон хүүг багш болон бусад сурагчид "үг дуу цөөтэй, онц сурдаг", "хүчирхийлэл үйлдэнэ гэхээргүй" хэмээн тодорхойлжээ. Зарим хэвлэлийн мэдээлснээр, хүү нэг хичээл дээр муу дүн асны улмаас энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй гэнэ. Тэрбээр одоо сэтгэцийн эмнэлэгт саатуулагдаж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй тул эцэг, эхийг нь баривчлсан саатуулжээ.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин