АНУ-ын тагнуул: БНХАУ Тайванийг хүчээр нэгтгэх хувилбарт бэлдэж байна

img

Тайванийг өөрийн нэг муж гэж үздэг БНХАУ Тайванийг эргүүлэн нэгтгэх бодлого баримталж, Тайванийг тусгаар орны хувьд авч үзэн харилцсан орнуудыг "улсын дотоод хэрэгт оролцсон" хэмээн буруутгадаг. Сүүлийн жилүүдэд Хятадын эрх баригчид хоёр улсыг нэгтгэх талаар байнга мэдэгдэл хийж, "шаардлагатай бол хүч хэрэглэнэ" гэсэн утга бүхий мэдэгдэл ч хийж байлаа. Үүнийг дагаад Хятадын цэргийн техник Тайвань арал руу ойртох нь улам ихэссэн юм. 

 

БНХАУ энхийн замаар Тайваньтай нэгдэхийг эрхэмлэх хэдий ч хүчээр нэгтгэх хувилбарыг ч бэлдэж байгаа гэнэ. Ийм мэдэгдлийг АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Эврил Хейнс хийжээ. Түүний өгүүлснээр Бээжингийн төлөвлөгөө тэдний дараагийн алхмуудыг боловсруулахад нөлөөлөх гэнэ. 

 

"Тайванийг эзлэн авах үйл ажиллагааны цэргийн хувилбарыг боловсруулахыг Хятадын эрх баригчид зэвсэгт хүчиндээ үүрэгдсэн. Бодит байдал ийм байна" хэмээн Хейнс мэдэгджээ. 

 

Тэрбээр энэ талаар Сенатын Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хорооны сонсгол дээр мэдэгдсэн байна. Хуралд оролцсон, Пентагоны Тагнуулын удирдах газрын захирал, хуурай замын цэргийн дэслэг генерал Скотт Берриер ч ийм байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. 

 

"Тэр (Ши Жинпинь) цэргүүддээ бэлэн байхыг үүрэгдсэн. Юунд бэлэн байх, хэзээ ийм үйл явдал болно гэдгийг бид одоогоор итгэлтэй хэлж мэдэхгүй байна" хэмээн Берриер мэдэгджээ. 

 

Тайванийг өөрийн нутаг гэж үздэг Хятад улс сүүлийн саруудад арлын орчимд томоохон цэргийн сургуулилалтуудыг тогтмол хийж байгаа. Ийм нөхцөлд Тайвань улс Хятадаас довтолж болзошгүй гэж үзсэний улмаас Америкийн Boeing компаниас Harpoon хөлөг онгоц эсэргүүцэх 400 пуужин авахаар болсон юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хятад Тайванийг нэгтгэх нь зайлшгүй. Зүгээр эрт оройгийн л асуудал.
2023-05-07
Тайвань бол тай хүмүүсийн нутаг 100 жилийн өмнө л гамингууд улаануудад ялагдаад очиж дүрвэсэн болохоос тайландын нутаг шахуу
2023-05-05
Үгүй шүү тай хүмүүсийн нутаг. Улаан хятдад ялагдсан гамингууд тайвань руу дүрвэсэн. Тай хүмүүс зүгээр хүлээж авсан хөөгөөгүй гэтэл одоо хятад манай нутаг гэхээр тай хүмүүс хэлж байна лээ манай нутаг хятдынх биш гэж түхээ ярьж байна лээ
2023-05-05
Тайвань хагас дамжуулагчийн компаниудтай олон оронд нийлүүлдэг. Тиймээс тайванийг булаацалдаад байгаа байх
2023-05-05
Тайванийг өөрийн нутаг гэж үздэг ч гэх шиг. Угаасаа л Хятад хүмүүс л тэнд амьдарч байгаа шүү дээ. 100 жил ч болоогүй, хятадын л нутаг дэвсгэр. Тайвань хэл гэж байдаг уу, тайвань хаанахаар ярьдаг вэ, хятадаар л ярьдаг. Зүгээр л үзэл суртлын л ялгаатай, нэг угсаа гаралтай, нэг гарал үүсэлтэй газар нутаг өөрөөр юу ч биш.
2023-05-05
Үгүй шүү тай хүмүүсийн нутаг. Улаан хятдад ялагдсан гамингууд тайвань руу дүрвэсэн. Тай хүмүүс зүгээр хүлээж авсан хөөгөөгүй гэтэл одоо хятад манай нутаг гэхээр тай хүмүүс хэлж байна лээ манай нутаг хятдынх биш гэж түхээ ярьж байна лээ
Иргэн:
Тайванийг айлгаж байгаад баахан зэвсэг зарах нь дээ
2023-05-05