Оросын хууль сахиулагчид зохиолч Светлана Петрийчукийн туужаар "Гэрэлт шонхор Финист" жүжиг тавьсан найруулагч Женей Берковичийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн баривчилжээ. Энэ талаар "Эрх чөлөө" радио мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, найруулагч Беркович болон зохиолч Петрийчук нарыг пүрэв гарагийн өглөө Москва хотод баривчилж, Москва хотын Төв захиргааны тойргийн Мөрдөн байцаах газарт мэдүүлэг өгүүлэхээр хүргэжээ. Тэднийг "терроризмыг зөвтгөсөн" гэж буруутган шалгаж байгаа аж. Энэ хэрэгтэй холбоотойгоор, жүжиг тавигдсан Москвагийн театрын захирлыг гэрчээр дуудсан талаар ОВД инфо мэдээлсэн байна. Түүнчлэн баривчлагдан саатуулагдсан Берковичийн эмээ, зохиолч Нина Катерли болон ээж Елена Эфрос нарын гэрт нэгжлэг хийжээ.
2020 онд тайзнаа тавигдсан "Гэрэлт шонхор Финист" жүжигчт хэт даврагч исламын бүлэглэлийн гишүүнтэй гэрлэж, түүнтэй хамт Сири рүү явахаар шийдэж буй эмэгтэйчүүдийн талаар өгүүлдэг аж. Энэ жүжгийг исламын төлөөлөгчидтэй гэрлэж, ял шийтгэл сонссон эмэгтэйчүүдийн бодит түүх, яриа, мэдүүлэг дээр үндэслэн бүтээсэн гэж уран бүтээлчид мэдээлж байв. Жүжиг 2022 онд "Алтан маск" наадмын хоёр төрөлд ялагч болж байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |