Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
"Ндрангета" мафийн бүлэглэлийн 108 гишүүнийг баривчилжээ
2023-05-05

"Ндрангета" мафийн бүлэглэлийн эсрэг томоохон ажиллагаа явуулж, 100 гаруй гишүүнийг нь баривчилжээ. Баривчилгаа Италид төдийгүй Баруун Европын бусад орнуудад явагдсан гэж МИР24 суваг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "Ндрангета" мафийн эсрэг тусгай ажиллагаа явуулж, 108 хүнийг баривчилжээ. Тэдний ихэнхийг Итали болон Германаас баривчилсан бол бусад нь Бельги, Франц, Испани, Португалид баривчлагдсан байна. Мафийн гишүүдийг хар тамхины наймаа, хүний амь хөнөөсөн, мөнгө угаасан болон луйвар хийсэн хэрэгт буруутгаж байгаа аж.

 

"Дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг, хүчирхэг, нөлөө бүхий гэмт хэргийн бүлэглэл болох Италийн "Ндрагента" мафийн бүлэглэлд бид өнөө өглөө хүчтэй цохилт өгч чадлаа. Томоохон дэлгүүрүүд, гэр оронд нь нэгжлэг хийсэн" хэмээн Германы Хойд Рен-Вестфалийн Дотоод хэргийн сайд  Герберт Ройл мэдэгдсэн байна.

 

Сүүлийн жилүүдэд энэ хүчирхэг гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдийг эрэн сурвалжлах, баривчлах ажил тасралтгүй явагдаж байгаа юм. Улмаар "Ндрагента" бүлэглэлийн 100 гаруй гишүүнд ял оноож, хорьсон байна.

 

"Ндрагента" мафи нь дэлхийн хамгийн чинээлэг, хүчирхэг мафид тооцогддог. Дээрэм, тонуул, хүн барьцаалах, хар тамхины наймаа зэрэг гэмт хэргүүдийг энэ бүлэглэлийнхэн ХХ зууны дунд үеэс л хийж эхэлжээ. Энэ бүлэглэл Европ дахь кокаины эргэлтийн 80 хувийг хянадаг гэлцдэг. Энэ бүлэглэлийнхэн "Коза ностра", "Каморра" зэрэг бүлэглэлээс ялгаатай нь энэ бүлэглэлийн гишүүд хууль сахиулагчидтай хамтран ажиллахыг зөвшөөрсөн тохиолдол бараг гарч байгаагүй аж. Тиймээс энэ бүлэглэлийн талаарх мэдээлэл хомс байдаг аж. "Ндрагента" мафид "ямар ч нөхцөлд бүлэглэлийн талаар ярихгүй байх " гэсэн хууль үйлчилдэг гэнэ. Ам нээсэн бол мафийн хуулийн дагуу хэрцгийгээр хөнөөдөг, тиймээс тэднийг баривчлах, гэм бурууг нь батлахад хүндрэлтэй байдаг гэж Италийн хууль сахиулагчид өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин