Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Новосибирскэд Ялалтын баярын парадын үеэр дрон нисгэхийг хоригложээ
2023-05-04

Москвад дрон хөөргөхийг хориглосон талаарх мэдээлэл тавдугаар сарын гуравны өдөр гарч байсан. Үүний араас, Ялалтын баярын парадын үеэр Новосибирск хотод нисэгчгүй нисэх аппарат ашиглахыг хоригложээ.  

 

"Парадын үеэр аливаа нисэгчгүй нисэх аппарат ашиглахыг хориглоно. Тэр дундаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зураг авалт хийхээр дрон ашиглахыг хориглоно, зөвшөөрөл олгохгүй" хэмээн Новосибирскийн эрх баригчид мэдэгджээ. Энэ нь аюулгүй байдлын арга хэмжээтэй холбоотой хэмээн тайлбарласан байна. 

 

Новосибирск хотноо болох Ялалтын парадыг үзэхээр  10 мянга  орчим хүн ирнэ гэж тооцоолж байгаа аж. Парад орон нутгийн цагаар тавдугаар сарын есний өдөр 10:00 цагт эхэлж, нэг цаг орчим үргэлжлэх юм байна. 

 

Энд дуулгахад, Оросын зарим бүс нутаг 2022 оны намраас эхлээд дрон ашиглахыг хориглосон. Харин өнгөрсөн лхагва гарагт Кремль рүү дронууд довтолсны дараа нисэгчгүй нисэх аппарат ашиглахыг хориглох шийдвэрүүд дахин ар араасаа гарч байгаа юм. Тухайлбал, Москва, Санкт-Петербург хот, Москва муж, Ленинград мужид дрон нисгэхийг хоригложээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Орос задарч монголд эрх чөлөө
2023-05-04
Aluurchin uls
2023-05-04