Хятадын Шаньдун мужийн Sinochem үйлдвэр дээр дэлбэрэлт болж, олон хүн амиа алдсан талаарх мэдээлэл лхагва гарагт гарч байсан. Сүүлд гарсан мэдээллээр дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ.
Жэнминь жибао сонины мэдээлснээр, ус төрөгчийн давхар ислийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас есөн хүн амиа алдаж, нэг хүн сураггүй болсонд тооцогджээ. Энэ үйлдвэр Sinochem химийн корпорацид харьяалагддаг аж.
Дэлбэрэлт тавдугаар сарын хоёрны өдөр болсон юм. Анхлаад таван хүн амиа алдсан гэж мэдээлж байсан ч эрэн хайх, аврах ажиллагааны үеэр дахин дөрвөн хүний цогцосыг олжээ. Дэлбэрэлтийн шалтгааныг тодруулах ажил үргэлжилж байгаа гэж эх сурвалж дамжуулсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |