Амстердамын Схипхол нисэх буудалд байх Schiphol Airport Retail компанийн татваргүй барааны дэлгүүрүүдэд хуванцар савтай ус зарахгүй байх шийдвэр гаргажээ. Энэ нь нэг удаагийн хуванцар сав хэт их ашиглаж байгаад олны анхаарлыг татах зорилготой гэж компанийн удирдлагууд мэдэгдсэн байна.
Энэ компани нислэгийн танхимд татваргүй барааны 12 дэлгүүр ажиллуулдаг бөгөөд шинэ журам нэвтрүүлснээр жилд 750 мянган хуванцар сав хог болон хаягдахаас сэргийлэх гэнэ. Гэхдээ нисэх буудлын бусад худалдааны цэгүүдэд хуванцар савтай ус урьдын адил борлуулагдах аж.
Schiphol Airport Retail компани байгальд ээлтэй байх шийдвэр гаргасан тул жуулчдыг өөрсдийн усны савтай явж, хүлээлгийн танхимд суурилуулсан ундны усны цоргоноос үнэ төлбөргүйгээр ус авахыг зөвлөсөн байна.
Г.Бямбасүрэн