Украины нисгэгчдийг Америкийн F-16 сөнөөгч онгоцон дээр бэлтгэх сургалт эхлээгүй, саатаж байгаа гэж Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгджээ.
"Зургадугаар сард нисгэгчдийг бэлтгэх сургалт эхлээгүй. Хуваарь өөрчлөгдөж байгаа эгсэн үг. Бид одоо "нисэхийн эвсэл"-д оролцож байгаа бүхий л талтай энэ явцыг нэн хурдасгах үүднээс хэлэлцээ хийж байна" хэмээн Дмитрий Кулеба Украины телевизэд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Өмнө нь Данийн Батлан хамгаалахын сайд тус улсад F-16 онгоцон дээр Украины нисгэгчдийг бэлтгэх ажлыг эхлүүлсэн хэмээн мэдэгдэж байлаа. Харин Кулебагийн өгүүлснээр, ямар ч бэлтгэл эхлээгүй байгаа аж. Зургадугаар сард нисгэгчдийг сургах ажил эхлэх байсан ч тооцоолол дээр алдсан тул хугацаа хэрэгтэй байгаа хэмээн Кулеба онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |