АНУ-ын Төрийн департамент иргэддээ хандан БНХАУ руу зорчихоос аль болох татгалзахыг уриалжээ. Ийм уриалга бүхий мэдэгдэл Төрийн департаментын албан ёсны хуудсан дээр нийтлэгдсэн байна.
Хятад руу зорчихоос зайлсхийхийг уриалсан зөвлөмжийг даваа гарагт гаргасан бөгөөд жуулчдад зориулсан зөвлөгөөний шинэчилсэн жагсаалтад зөвлөмжийг багтаажээ. Ийнхүү зөвлөх болсон нь "орон нутгийн хууль тогтоомжийг дур мэдэн хэтрүүлэн ашигладаг, тэр дундаа зорчих хөдөлгөөн хориглож болзошгүй, түүнчлэн хууль зөрчин баривчлан саатуулах эрсдэл өндөр"-тэй холбон тайлбарласан байна.
Төрийн департаментаас гаргасан энэ зөвлөмжид АНУ-ын иргэдийг эх газрын Хятад төдийгүй БНХАУ-ын тусгай захиргааны бүс болох Хонконг, Макао руу аялахдаа ч анхаарал болгоомжтой байхыг анхааруулжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |