"Үхлийн ирмэг дээр байгаа" гэгдэж байсан Кадыров шууд эфирээр иргэдтэй харилцжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Чеченийн тэргүүн Рамзан Кадыровын "бие муу, үхлийн ирмэг дээр ирсэн, бөөр нь ажиллагаагүй болсон" гэх мэдээлэл тархаж байлаа. Үүний зэрэгцээ, Оросын Төрийн думын гишүүн Адам Делимхановыг сураггүй болсон гэх мэдээлэл ч гарч байв. Эдгээр мэдээллийг няцаан, Кадыров болон Делимханов нар олон нийтийн сүлжээгээр шууд эфирээр мэдэгдэл хийжээ. 

 

Бичлэг дээр Кадыров Делимхановтай гал тогооны өрөөнд суун, цай ууж байгаа нь дүрслэгдсэн байна. Тэрбээр энэ бичлэгээрээ өөрийнх нь эрүүл мэнд болон депатут алга болсон гэх мэдээллийг няцаажээ. Мөн эрүүл мэнд нь муу, үхлийн ирмэг дээр байгаа гэсэн мэдээлэл гарсны хариуд Кадыров "Жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг" хэмээн хариулсан байна.

 

Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, Чеченийн тэргүүн Рамзан Кадыровын бөөр ажиллагаагүй болсон, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа, Делимханов гишүүн сураггүй болсон гэх мэдээллийг Украины хэвлэлүүд анх тараасан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Урвагчидын шилдэг дүр
2023-07-03
Болд:
Эрүүгийн хэрэг үүсгүүлдэг чи хэн юм вэ? Харъяа
2023-07-03
Энэ уулын бандит бас манай мояануудын ах уу
2023-07-03
Zochin:
25 ch arai shu. Ulambayar shuud uuruu dugnelt hiigeed l yarij ugnu du.
2023-07-03
Украйны тарааж буй цуурхал мэдээг ид бах болгон дамжуулж байгаа манай ТВ, сонин хэвлэлүүд ичих булчирайгүй болоод олон сар болж байна. Ялангуяа Алтайн ТВ-25. Хамгийн их тэнэглэж байгаа нь энэ телевиз. Улс төрийн тоймч санаатай ээрч муурсан УЛАМБАЯР гэгч. Чамтай тооцоо бодох өдөр тун удахгүй ирнэ ээ. Хэний мөнгөөр ингэж чалчиж байгааг чинь ч тогтооно. Тэр үед нацизм дэмжиж сурталчилсан хэргээр ТВ нь хаагдаж, Алтай энэ хоёрт эрүүгийн хэрэг үүснэ.
2023-07-03
Болд:
Эрүүгийн хэрэг үүсгүүлдэг чи хэн юм вэ? Харъяа
Zochin:
25 ch arai shu. Ulambayar shuud uuruu dugnelt hiigeed l yarij ugnu du.